Салхи салхилж , тэнгэр бүүдийн юу юугүй бороошихыг харангаа таныг хүлээн ажлын чинь үүдэнд хэсэг зогслоо.
Их сургуулиа төгссөнөөс чинь хойш магад таван жил бид уулзаагүй юм байна.
Та хэр өөрчлөгдсөн бол?
Урьдын адил юу ч таны сайхан царайг хааж халхалж чадахааргүй царайлаг хэвээрээ юу?Таны тухай бодлууд нүүрэнд минь инээмсэглэл тодруулж , таныг хурдхан харахыг хүсэн зогсохдоо яаран гүйсээр ажил руугаа орж ирэх таныг олж харлаа.
Гэвч дуудах ч завдалгүй та хажуугаар минь гүйгээд өнгөрчхөв.Үргэлжид хоцорч , ямар нэг зүйл рүү яарч явдаг чинь өөрчлөгдөөгүй юм шив.
Нэгэнт ирсэн зорилго минь тантай уулзах учраас цайны цагийг чинь хүлээхээр шийдэж , тэр болтол цаг нөхцөөхөөр гадагш гарлаа.
Эргэн тойронд буй юмсыг ажиглан авч явсан камераараа хэд хэдэн зураг даран алхсаар нэг мэдэхэд цайны чинь цаг ч дөхчхөж.
Иймд буцан алхаж бараг л ажлын чинь үүдэнд иртэл , та яг ажлаасаа гарч ирж буй харагдлаа.
Таныг харсан даруйдаа өглөөхөн орсон борооноос болж тогтсон шалбаагийг ч үл тоон хурдлан алхсаар , бидний хооронд таван алхмын зай үлдэх үест нэрийг чинь дуудан ориллоо.
- Тэхён ах аа
Өөрийн нэрийг сонсоод эргэж харахдаа та гайхширсан царайгаа нууж чадсангүй.
Магадгүй та намайг энд харна гэж огт бодоогүй байх л даа...
Бусдын анхаарал бидэн дээр туссаныг мэдсэн ч та үл тоон тайван алхалсаар над дээр ирээд
"Уулзалгүй удсан байна шүү , Жонгүг аа " гэж хэлэх төдийд гэдсэнд минь хэдэн арван эрвээхий нисэлдэж ер бусын дотор гижигдсэн мэдрэмж биеийг минь бүрхлээ.
Анх тантай уулзахаар шийдэхдээ өөртөө их л итгэлтэй байсан юм сан. Гэвч хоолойг чинь сонсох төдийд өнөөх багтаж ядан байсан эрч хүч , урам зориг минь хаа нэгтээ хийсэн одчих юм.
Ахыг надтай юм ярьж эхэлснээс хойш оюун бодолд минь манан татаж , ухаан санаа минь дуниартаж орхиод түүний юу ярьсныг ч ойлгосонгүй.
Зүгээр л түүн рүү харан мишээж явсаар гэнэтхэн сэхээ орж эргэн тойрноо харвал бид хэдийнээ зоогийн газарт сууж байх аж.Тэхён ах хоолоо захиалж дуусав бололтой надад хандаж
" Чи юу идэх вэ? Жонгүг аа " гэхэд нь түүний амыг дагуулан
"Та мэдээд захиалчих аа " гэчхэв.
Үнэндээ түүний хажууд байвал юу ч идсэн надад хамаагүй л дээ.
Төд удалгүй ах хоолоо захиалж дуусаад
"За тэгээд энэ олон жил яажшуухан амьдарч байв даа? " гэсээр яриа өдөх аж.
"Үнэнийг хэлэхэд жил гаруйн өмнөөс хувийн мөрдөгчөөр ажиллаж эхэлсэн. Ер нь бол үүнээс болж л тантай уулзах гэж ирсэн юм. " гэхэд минь түүний царай үл ялиг барайн , нухацтай царайлсаар
"Манай эхнэр намайг мөрдөөд өгөөч гэсэн юм аа даа? Тэгээд чи хэр ихийг олж мэдсэн юм бэ дээ? "
"Таныг эхнэрээ араар нь тавьдаг гэдгийг олж мэдсэн. Бас уулздаг хүн чинь танай ажилд ороод удаагүй байгаа даргын шинэ нарийн бичиг гэдгийг ч мэднэ. Өөр гэвэл та хоёр сүүлийн гурван сарын турш хэдэн удаа уулзаж , хаана , юу хийж явсныг бүгдийг нь мэднэ. Гэхдээ эхнэрт чинь хараахан хэлээгүй байгаа."
"Тийм их юм мэдэж байж яагаад одоог хүртэл эхнэрт минь хэлээгүй юм? "
"Учир нь одоог хүртэл таньд сайн болохоор..."
J/N: Засалгүй дахин оруулж байна.