Гомдож байна.

242 31 17
                                    

Урьд орой ахтай тэврэлдэн хэвтээд удтал өөрсдийн ирээдүйнхээ тухай ярилцсанаас болж оройтож унтсан юм.
Харин үүний дүнд яг одоо би ээлжит мөрдөх ёстой хүнийхээ ажил руу яаран гүйж байна.

Яаран гүйсээр гарцан дээр ирж , зам хөндлөн гарах гэтэл улаан гэрэл асаж таарлаа.
Иймд яах ч аргагүй гэрэл солигдохыг хүлээн зогстол хойноос

- Жонгүг аа " хэмээн нэрийг минь дуудах сонстов.

Гайхсаар хойш хартал , их сургуульд Тэхён ахтай үерхдэг байсан Чой Хэми гэгч зогсож байлаа.

Түүнд хэзээ ч дуртай байгаагүй ч худал инээмсэглэн түүн рүү дөхөн очвол тэрээр аальгүйхэн инээсээр

- Сайн сууж байсан уу? Уулзаагүй удсан чинь үнэхээр сайхан залуу болчихжээ. Сая хараад бараг л таньсангүй. " гэх аж.

- Сайн , та сайн байсан уу , эгч ээ? Та огтхон ч өөрчлөгдөөгүй байна. " гэсэнд минь тэрээр

- Баярлалаа , Жонгүг аа. Эгч нь яаралтай ажилтай явж байгаа болохоор эгчдээ дугаараа өгчих. Дараа уулзъя. " гэхэд нь яах ч аргагүй дугаараа өглөө.

Ингээд Хэми гэгч инээсээр цааш явж , харин би хамаг амьдрал минь сүйрсэн аятай царай гаргасаар саяхнаас байнга очих болсон газраа зүглэсэн юм.

Өдөржин нэг шалиг амьтныг даган явсаар бүр ядарч гүйцээд байтал азаар өнөөх минь гэрийн зүг явж , өнөөдрийн ажил дууслаа.

Гэртээ харьж болохоор болсондоо баярлан , ахыг хурдхан харах гэсэндээ яаран машинаа зүглэтэл утсанд дуудлага ирж , харвал ах залгаж байх нь тэр.

- Жонгүг аа , өнөөдөр их сургуулийнхан маань уулзана гэж байна. Чамд хэн нэгэн хэлсэн үү?

- Үгүй ээ , хэн ч хэлээгүй. Та тэдэнтэй уулзахаар явах гэж байна уу?

- Тэгэхээр л болчихлоо. Чи түрүүлээд харьж байх уу? Эсвэл хамт очих уу? Бүгд чамайг таних юм чинь зүгээр байх.

- Ойлголоо ах аа , та уулзах газрынхаа хаягийг явуулчих. '' ийн ярилцаад утсаа тасаллаа.

Үнэнийг хэлэхэд ахын найзуудтай уулзахыг хүсэхгүй байна. Тэглээ гээд ахыг ч бас ганцааранг нь явуулж чадахгүй нь.

• The Cornered Mouse Dreams Of Cheese •Where stories live. Discover now