Найдвар бий

215 29 2
                                    

Өнөөх л нялуун сүрчиг...

Яарч сандарсаар , юу ч хэлэлгүйгээр гэртээ орхиж явчхаад буцаж ирэхдээ нялуун сүрчиг ханхлуулж , тодоос тод шимүүлсэн хүзүүгээ илсээр орж ирэх таньд ямар ч гэмшсэн шинж байсангүй. Харин ч

" Өө чи яваагүй байсан хэрэг үү? Би чамайг явчихсан л гэж бодсон шүү дээ. " гэсээр буйдангаа зүглэх аж.

" Уг нь та тэр хүүхэнтэй дахиж уулзахгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн хэрнээ тэгж хэлээд цаг ч бололгүй гэнэтхэн яарч сандран гарчхаад шөнө дунд болсон хойно ийм байдалтай ирж байдаг! Та ч хөгийн амьтан юм даа"

" Өдрийн явдалд уучлаарай. Гэнэт шуурхай хурал зарлачихсан болохоор яараад явчихсан юм. Тэрнээс биш анхнаасаа тэр эмэгтэйтэй уулзахаар яваагүй ээ"

Инээмсэглэсээр хэлэхэд чинь би яаж ч чадсангүй.

" Гэхдээ л та түүнтэй унтсан. Тийм биш гэж үү?"

" Хурал дууссаны дараа тэр надтай уулзахаар ирэхэд нь би биеэ барьж чадаагүй юм аа. Гэхдээ энэ бидний сүүлийн уулзалт байх болно оо. Амлаж байна. "

" Ойлголоо..."

Хэдэн хором үргэлжилсэн аниргүйг эвдэн хэлсэн үгс минь

" Ах аа , Намайг үнсээч..."


Өөрийн бардам занг хаян танаас гуйн зогсох би.
Ичгүүр сонжуургүй ийн гуйх над руу ихэд гайхан харсан ч төд удалгүй намайг үнсэх та.


••••••••

2 долоо хоногийн дараа

Ээлжит даалгавраа авчхаад , мөрдөх ёстой хүнээ нууцхан дагаж явтал утас дуугарч , утсаа харвал танаас дуудлага ирж байх нь тэр.

" - Байна уу?"

" -Байна , хаана байгаа юм?"

" - Ээлжит даалгавраа авчихсан гадуур явж байна. Юу болсон юм , ах аа?"

" - Өнөөдөр илүү цагаар ажиллах болохоор манайд ирэх хэрэггүй гэх гэсэн юм. Тарчхаад би өөрөө танайд очъё. "

" - Би ч бас оройтох байх. Тэгвэл тарахаар чинь ажил дээрээс чинь очиж аваад хамт манайх руу явцгаах уу? , ах аа "

" - Тэгье ээ , орой уулзъя. "

Хэсэгхэн хором хоолойг чинь сонсох төдийд таныг санагалзах сэтгэл минь улам л тань руу тэмүүлсээр хурдхан уулзахын хүслэн болох юм.

Оройн 23н цаг 15н минут

Ажлын чинь ойролцоо таныг хүлээн зогстол холгүйхэн таны нэг бүсгүйн хамт зогсож буй чинь харагдлаа.
Удалгүй өнөөх бүсгүй таньд ууттай зүйл өгчхөөд ичингүйрсээр цааш явж , харин та над дээр ирэх аж.

-Удаан хүлээсэн үү? Сая манай дадлагын ажилтан бүсгүй гэрээсээ зарим нэг хэрэгтэй материалыг авчирч өгчхөөд явсан юм. Бас намайг идээрэй гэж бялуу өгсөн. Хурдан танайд очиж идэцгээе!" уулзсан даруйдаа та ийн хэлсээр намайг чирэх шахам татсаар машиныг минь зүглэлээ.


Гэрт минь ирэх хүртэл та хажууд минь өдөр болсон бүхнээ ярьсаар явж , харин би үг дуугүй л таныг сонсонгоо өөрсдийнхөө тухай бодож байлаа.

Үүнийг минь ч та анзаарав бололтой

- Яагаад дуугаа хураачихсан юм? Арай саяны бүсгүйтэй хардаагүй биз дээ? " гэсээр намайг шалгааж гарлаа.

- Яг ч тийм биш ээ , би таныг хардах эрхгүй хүн шүү дээ ах аа.

- Тэгээд юуг ингэтлээ бодоод байгаа юм?

- Зүгээр л өөрсдийнхөө тухай бодсон юм. Бид ямархуу харилцаатай талаар , таныг хардаж харамлаж болох эсэхээ...

- Хажууд чинь байхад битгий иймэрхүү зүйлс бодож өөрийгөө зовоо л доо. Оронд нь удахгүй болох төрсөн өдрийнхөө тухай бод.

- Миний төрсөн өдрийг санаж байгаа хэрэг үү? " гайхсаар ийн асуухад минь та инээмсэглэсээр намайг тэврээд

- Мэдээж шүү дээ , хонгор минь. Төрсөн өдрөөрөө юу хиймээр байна? Бэлэг өгмөөр байгаа учраас хүссэн бүхнээ хэл! " хэмээх аж.

Бидэнд хамт байх боломж бий гэж үү?

Та намайг хайрлаж чадах юм гэж үү?

Зүрхний гүн дэх хүсэл минь , бяцхан итгэл найдвар минь огтоос хий хоосон зүйл байгаагүй бололтой.

Эдгээр үгсэд хэтэрхий баярлаж догдолсондоо хэсэг зуур ам ч эвлэсэнгүй. Харин дараа нь зориглон байж өөрийн хамгийн нандин хүслийг хэлсэн юм.

- Таныг авч болох уу? Өөр юу ч хүсэхгүй болохоор хажууд минь байж гараас минь атгаж өгч чадах уу , ах аа?






J/N : Би их муу хүн юм нтр хаха. Ямартай ч Lovely энэ хоёрыг маань тоогоод хэр болж байгааг нь бодож санаснаа хэлээд байвал хурдан дуусгачхаад дараагийн бичвэрүүд рүүгээ ормоор байгаа ч тоож байгаа хүн байхгүй болохоор жоохон бичих урамгүй болоод ёстой жинхэнэ сард нэг хэсэг л өгөх гээд байна шүү xD

• The Cornered Mouse Dreams Of Cheese •Where stories live. Discover now