Хүсэхгүй байна.

227 35 18
                                    

Тэхён ах яаран гарч явчхаад төд удалгүй буцан орж ирээд учир зүггүй уйлсаар намайг тэврээд
- Жонгүг аа , ах нь бөмбөг залгичихаж. Одоо яана аа " гэх аж.

Үүнийг сонссон би мэл гайхан цэл хөхрөн
- Ах аа , та юу яриад байгаа юм бэ! " хэмээн асуутал

- Ах нь эхнэрээсээ жирэмсэн болсон юм уу , Хан нарийн бичгээс жирэмсэн болсон юм уу мэдэх юм огт алга аа. Одоо ах нь яах вэ? Эхгүй хүүхэдтэй амьтны доог тохуу болно шүү дээ. За тэр хүмүүсийн хэл ам ч яах вэ , аав ээжид арьсаа өвчүүлэх байх аа " гэсээр улам л чанга уйлж эхлэв.
Түүнийг тэврэн аргадсаар зочны өрөөн дэх буйданг зүглэхээс өөр хийж чадах зүйл надад үгүй бололтой.

Хэсэг надад тэврүүлэн суугаад ах овоо тайвшран надаас холдон суусан ч хэсэг хугацааны дараа
- Ер нь Жонгүг аа , чи ахынхаа хүүхдийн ээж болчих. " гэсэнд нь сонсоод золтой л шүлсэндээ хахаад үхчихсэнгүй.

- Ах аа, ээж гэдэг чинь эмэгтэй хүн! Харин би чинь эрэгтэй шүү дээ.

- Тэр ямар хамаатай юм бэ! Одоо үед чинь хүйсээ солиулах тийм ч хэцүү биш биз дээ? Чи надад хайртай гэсэн байж миний төлөө хүйсээ солиулчхаж чадахгүй юм уу? Гуйя Жонгүг аа"

Ийн хэлчхээд надаас зууран суух та үнэхээр аймар харагдсан болохоор танаас зугтахаар таныг зөөлхөн түлхэж өөрөөсөө холдуулаад хаалга зүглэн гүйлээ.
Гэвч төд удалгүй хойноос минь хүчтэй угзран татсанд хойшоо саваад уначхав.
Хүчтэй унасан тул өвдөх нуруугаа илсээр босч эргэн хартал ард минь миний танихгүй нэгэн зогсож байх нь тэр.

Урт шаргал үстэй , гоолиг сайхан биетэй сайхан бүсгүй урдаас минь харан зогсох ба
- Чи одоо ямар өөдгүй амьтан бэ! Хайртай дуртай гээд байсан байж " хэмээн эрэгтэй хоолойгоор ярьсанд цочирдсондоо ухаан алдаж унах шахлаа.
Гэвч үүгээр ч үл барам өнөөх бүсгүй чинь арай ядан босч байсан намайг түлхэж унагаад дээр минь гарч суун
- Чи ээж болмооргүй байвал би ээж болчихъё. Яадаг ч байсан би хүүхэдтэй болох л болно " гэсээр хувцсыг минь тайлах гэж оролдож гарлаа.
Би чадах чинээгээрээ эсэргүүцэн ноцолдож
- ҮГҮЙ ЭЭ , БИ ЭЭЖ ААВ АЛЬ НЬ Ч БОЛМООРГҮЙ БАЙНА. ХҮСЭХГҮЙ БАЙНА! " гэж орилсоор байлаа.












J/N: За 04.01н байлаа гэж хаха. Ер нь бүгд л мэдэж байсан байх л даа. Гэхдээ иймэрхүү галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичиж үзмээр санагдаад тэссэнгүй ээ xD. Шинэ хэсэг хүлээж байсан хүмүүс байвал уучлаарай. Хэд хоногоос шинэ хэсэг орох байх өө.
Сүүлд нь гэж хэлэхэд энэ өдрийг инээд хөөрөөр дүүрэн өнгөрөөгөөрэй👉🏻👈🏻💜

• The Cornered Mouse Dreams Of Cheese •Where stories live. Discover now