-8-

182 26 0
                                    

Баллетаа орхиж аавын сонгосноор Америкт суралцахаар явснаас хойш яг 5 жилийн дараа би гэдэг хүн байдаг эсхийг ч мартсан байх гэж бодсон гэрийнхнээс минь дуудлага ирсэн юм. Тэр дуудлага намайг гэр рүү минь эргүүлэн дуудсан ч цаад зорилго нь баллетгүй өнгөрүүлэх өдөр хоногт арай гэж дасч байсан миний амьдралыг ахин нэг удаа орвонгооор нь эргүүлчихсэн. 

Урт нислэгийн дараа дөнгөж гэртээ орж ирсэн даруйд мэндийн зөрүү ч үгүй намайг аав өөрийнхөө ажлын өрөөнд дуудав. 5 жил уулзаагүй гэр бүл хэр нь яг л гадны хүмүүс шиг хөндий хоосон суух биднийг харсан хэн ч гэр бүл гэж нэрийдэхгүй дээ гэж бодон суухдаа би өөрийгөө хөөрхийлөлтэйгөөр төсөөлөн сууна. Аав, ээж, эгч гурвын минь царай нэг л чухал байх бөгөөд бидний дундах чимээгүйг аавын хүнгэнэсэн дуу эвдлээ. 

"Чухал шалтгаантай болоод чамайг гэнэт дуудсан юм".

Тэгэж л таараа. Тэдэнд миний хэрэг гараагүй л бол намайг дуудах шалтгаан  байхгүй. Гэхдээ миний хийж чадах чухам ямар зүйл байдаг билээ хэмээн бодож дуусаагүй байтал аав миний өмнө нэгэн зураг тавив. Би гайхаж байсан ч ширээн дээрх зургийг аван харвал харваас үнэтэй хослол өмссөн, бага зэрэг хүйтэн төрхтэй нэгэн залуугийн зураг байлаа. 

Намайг асуулт тавихаас урьтан аав "Чиний гэрлэх хүн" гэхэд түүний энэ үг намайг тархин дундуур минь нэг сайн дэлсээд авах шиг л болов. Сонссон зүйлдээ итгэж ядан тэднийг тойруулан харав. 

Би "Юу гэсэн үг юм? Гэрлэх хүн гэнэ ээ"

Аав "***** группын захирлын ганц хүү. Залуухан хэрнээ ухаалаг, бизнесийн ур чадвар нь солонгос төдийгүй бусад улс оронд ч түгээд байгаа залуу. Компанийхаа цор ганц өв залгамжлагч болохоор чиний ирээдүйд ч сайн. Дараа сарын сүүлээр хуримыг чинь хийхээр болсон". 

Түүнийг ийн хэлэхэд нь би ёжтой инээсээр "Хөөх шахам явуулчихаад 5 жил холбоогүй байснаа гэнэт дуудахад нь би л тэнэг юм шиг хөөрсөн байж. Гэрлэх гэнэ ээ. Танихгүй хүнтэй намайг гэрлэ гэж байгаа юм уу?" гэхэд эгч 

"Жон Жэхи, аавтай яаж харьцаж байгаа чинь энэ вэ?" гэхэд нь би

"ХАРИН ТА?" хэмээн ширүүн дуугараад гомдол дүүрэн эгч рүү ширтсээр "Харин та надтай ингэж харьцаж байгаа юм уу? Хэнийг нь ч мэдэхгүй хүнтэй намайг гэрлэ гэж хэлэхээсээ эгч минь байж, үгүй ээ адилхан эмэгтэй хүн хэрнээ зовохгүй байна уу?" гэхэд эгч өнөө л ихэмсэг байдлаа хадгалсаар 

[ДУУССАН] Love in Saipan |KTH|Where stories live. Discover now