"Ямар их уд---"
"Авхай, тантай холбогдож чадахгүй байсан болохоор өөрөө хүрээд ирлээ".
Өмнө минь зогсох И туслахыг хараад хамаг бие минь хөшиж орхив. Түүнийг энд хүрээд ирсэнд гайхсандаа үг ч дуугарч чадахгүй зогсох намайг удаан хүлээж тэсээгүй бололтой И туслах түрүүлэн ам нээлээ.
"Авхай, хоёулаа ярилцах хэрэгтэй байна" гэхэд нь би гүнзгий амьсгаа аван түүнийг дотогш оруулав. Тэхён байгаагүй нь аз хэмээн дотроо бодон, түүнийг ороод ирэхвийдээ гэхээс тэвдэнэ.
"Та яагаад энэ хүртэл ирсэн юм?" гэж асуухад И туслах
"Эгч тань ирснээс би ирсэн нь дээр байх гэж бодоод" гэхэд нь би хөмсөг зангидан
"Миниий буцах хугацаа болоогүй байгаа. Би эндээс зугатах ч гээгүй. Тийм байхад яагаад ингэж сүржигнээд байгаа юм бэ?" гэвэл И туслахын хариу хэлсэн үг намайг хэсэг гацахад хүргэв.
"Сэхи авхай таныг энд хүнтэй хамт байгааг мэдчихсэн".
"Я-Яаж?"
"Тэр таныг хүнээр мөшгүүлж байсан бололтой".
И туслахын үгийг сонсоод уур минь буцалж, гараа тас атган арай гэж тэвчиж байлаа.
"Намайг хүнээр мөшгүүлж байсан гэнэ ээ. Яаж чадав аа? Яаж?" хэмээн шүд зуун хэлэхэд И туслах
"Тэр өөрөө ирэх гээд онгоцны тийз хүртэл захиалчихсан байсан. Тэгээд түүнийг ирвэл танд л хэцүү байх гэж бодоод оронд нь би ирсэн юм. Би таныг авч явахаар ирсэн, авхай" гэв.
Тэгээд нэг их удалгүй над руу утсаа сунгавал дэлгэцэн дээр нь эгчийн нэр зурайх аж.
И туслах гэмшингүй "Тантай яриулаарай гэсэн юм" гэхэд нь би хөнгөн инээд алдаад утсыг авлаа.
"Аялал чинь их сайхан байх шиг байсан. Одоо аялалаа дуусгаад ирвэл яаж байна"
Эгчийн басамжилсан хоолой утасны цаанаас цуурайтахад би дэлбэрэхэд маш ойрхон байсан ч аль болох тайван өнгөөр ярихыг хичээв.
"Яасан? Намайг зугтчих нь гэж айгаа юу?"
"Чи зугатаж чадахгүй, Жэхи"
"Намайг хүнээр мөшгүүлчихсэн болохоор уу? Хэзээнээс эхэлж хүн дагуулсан юм. Америкт байхад ч намайг хэн нэгэн дагадаг байсан байх тийм үү?"
YOU ARE READING
[ДУУССАН] Love in Saipan |KTH|
RomanceСайпан арал дээрх миний хайр. Хоосон бүхнийг минь ганцхан чи л дүүргэж, аз жаргалыг ганцхан чамаас л мэдэрсэн юм шүү, ТЭХЁНАА. Эхэлсэн: 2020.09.15 Дууссан: 2021.04.19