"Юу вэ? Яагаад заавал Титаник гэж?".
Өглөөжин залхуурч хэвтсээр бид үд болж нар хэвийх үед босцгоосон юм. Хийх онцын зүйлгүй тул бид кино үзэхээр тохирч, хөргөгчнөөс зайрмаг авч, шүүгээнд байсан хамаг л амттанаа хамсаар ирэхэд Тэхёны сонгосон кино Титаник байхыг хараад би ийн уулга алдлаа.
Авчирсан зүйлсээ ширээн дээгүүр тараан тавиад хажууд нь суухад тэр бэлхүүсээр минь гараа ороон, мөрөн дээр минь үнсээд "Яасан гэж? Би үнэхээр дуртай. Гайхалтай хайрын түүх шүү дээ. Бас чамтай хамт үзмээр байна" гэсээр энэ удаад хүзүүн дээр минь үнсэв. Анхандаа эвгүй байдаг байсан Тэхёны үнсэлт, тэврэлт, хүрэлт бүрийг би одоо өөрийн мэдэлгүй хүсэмжилдэг болчихжээ.
"Гайхалтай хэдий ч үнэхээр өрөвдмөөр. Сэтгэл минь өвддөг болохоор би үзэхээс аль болох зайлсхийдэг"
"Тиймээ, сэтгэл маш их өвддөг. Гэхдээ үзэх бүрдээ тэдний гайхамшигт хайрыг улам бүр биширдэг. Тиймээс би үзэх дуртай"
"Мм, ойлголоо. Чи дийллээ. Нэг ч удаа бүтнээр нь үзэж байгаагүй болохоор энэ удаа чамтай хамт үзье" гэхэд тэр инээмсэглэн уруул дээр минь үнсээд, киногоо эхлүүллээ.
2 цаг 30 минут үргэлжилсэн киноны туршид Тэхён надаас огтхон ч тэврэлтээ салгасангүй. Түүний тэвэрт харин ч илүү тухтай санагдана. Кино дуусах үед би нүдэндээ нулимстай хоцорчээ. Дууссан гэсэн бичиг дэлгэцэн дээр зурайх ч би харцаа салгаж чадсангүй. Урьд урьдынхаасаа ч илүү сэтгэл минь шимширч, зүрх минь хөндүүрлэх нь юуных вэ?
Тэхён "Жэхи, чи уйлчихсан байна" хэмээн бага зэрэг гайхсан янзтай хараад нулимсыг минь арчиж өгөв.
Энэ хүнээс болсон бололтой. Хайр гэдгийг анх удаа л жинхэнэ утгаар нь мэдэрсэн болохоор сэтгэл минь ингэтлээ хөдөлсөн байх нь.
"Үргэлж ихэмсэг, хатуу царайлдаг хэрнээ кино үзээд уйлдаг зөөлөн сэтгэлтэй байх нь ээ, миний Жэхи" гээд инээмсэглэхэд нь би санаа алдан мөрийг нь дэрлээд
"Зүгээр л. Хайртай хүнтэй болчихсон болохоор энэ кино илүү хүндээр тусаад байх шиг байна. Өөрсдийгөө тэдний оронд тавьж бодсон бололтой" гэхэд Тэхён гараа салаавчлан атгаад
"Тийм шүү. Жэк, Рөүз хоёрын нэгнээ гэсэн хайр дэндүү гайхалтай. Би Титаникийг үзэх бүрдээ ингэж боддог байсан. Хэн нэгэнд анхны харцаар галзууртлаа дурлаж болдог юм болов уу? Өөрийнхөө амийг ч гаргуунд нь гаргаж чадахаар тийм гүн гүнзгий гайхамшигтай хайр байдаг гэж үү? гэж. Тэгээд яг энэ кинон дээр гардаг шиг хайртай учирахыг хүсдэг байлаа" гэснээ хөнгөн инээд алдаад "Тэгтэл үнэхээр чамтай учирчихлаа. Анхны харцаар чамд галзууртлаа дурлаж, хэдий богинохон байсан ч чамайг гэх хайр минь дүрэлзэн асч, харин одоо өдөр ирэх тусам улам бүр гүнзгийрч байна. Рөүзийн төлөө амиа алдсан Жэкийн сэтгэлийг сая үзээд л маш сайн ойлголоо. Чиний хэлснээр бидэнд ч бас ийм зүйл тохиолдвол би Жэк шиг сонголт хийх байсан байх" гэхэд нь би өндийн түүн рүү хараад
YOU ARE READING
[ДУУССАН] Love in Saipan |KTH|
Roman d'amourСайпан арал дээрх миний хайр. Хоосон бүхнийг минь ганцхан чи л дүүргэж, аз жаргалыг ганцхан чамаас л мэдэрсэн юм шүү, ТЭХЁНАА. Эхэлсэн: 2020.09.15 Дууссан: 2021.04.19