-2-

215 28 4
                                    

"Зүгээр л байж бай. Тэгвэл чи аюулгүй".

Гэнэтхэн сонссон солонгос үгэнд цочирдон түүний зүг нүд салгалгүй ширтсээр нэгэн үдшийн бүжгийн минь хамтрагч биднийг аль хэдийн орхин одсоныг ч би анзаарсангүй.

Түүнийг бидний дэргэдээс явчихсан байсныг харахдаа би өнөөх цадиггүй залууд хандан "Тавихгүй юм уу?" хэмээн хэлэхэд тэр инээмсэглэн, надаас холдоод

"Хөөх, солонгос үг сонссон чинь ямар сайхан байна аа. Би их удаан Солонгос хүнтэй таараагүй болохоор үнэхээр сайхан, дотно мэдрэмж төрөөд байна л даа" гэхэд нь би түүнийг тоолгүй эргэж харан явах гэхэд тэр гарнаас минь татан намайг зогсоолоо.

Би хөмсөг зангидан, түүний гарыг дагуулсаар муухай харахад тэр "Тусалсан байхад ядаж баярлалаа гэж хэлэхгүй юм уу?" гэж том нүдлэн асуухад нь би түрүүний түүний хэлсэн үгсийг санасаар

"Юунд тусалсан гэж. Чи хэн нэгэнд их муухай зан гаргахыг л би харсан" гэхэд тэр жуумалзан, над руу ойртоод

"Мм, их гэнэн нэгэн байх нь ээ. Хэрвээ би чамайг авраагүй байсан бол юу болох байсныг хэлэх хэрэгтэй юу? эсвэл энэ ихэмсэг зангийн чинь хариуд хэлэхгүй байх уу? Магадгүй тэр залуу чамтай дахиад л ойртох гэх байх даа" гэхэд нь би нэг алхам ухраад

"Хэлэхийг хүсэхгүй байгаа бол хэлэх хэрэггүй. Би чамайг хэл гэж шаардаагүй шүү дээ" гэчихээд эргэхэд тэр араас

"Магадгүй чи одоо тэрэнтэй халуухан шөнийг өнгөрөөж байх байсан биз. Би байгаагүй бол" гэхэд нь би байрандаа зогслоо. Халуухан шөнө гэнэ ээ?

Тэр миний толгойд яг одоо өчнөөн асуулт эргэлдэж байгааг мэдсэн аятай урд минь гарч зогсоод хоёр гараа энгэртээ зөрүүлсээр "Эсвэл чи мэдэж байсан юм уу? Тэгээд л сайхан үдшийг чинь бусниулчихсан болохоор надад уурлаад байгаа байх нь ээ" гэж ёжлонгуй хэлэхэд нь би түүний яриад байгаа зүйлийг гадарлаж байсан тул хариу хэлэх гэсэн ч хэлэх үг олдохгүй зогсоно.

Түүнийг үргэлжлүүлэн "Уг нь би чамайг тиймэрхүү тааралдсан болгонтойгоо энгэр зөрүүлээд явдаг хямдхан эмэгтэй шиг харагдаагүй бол---" гэхэд нь би яриаг нь таслалаа.

"Яаж мэдсэн юм?".

Түүний царайд ялалтын инээмсэглэл тодорсоор "Харсан юм. Түүнийг чам дээр очсон цагаас эхлээд. Үнэндээ чам шиг ийм үзэсгэлэнтэй эмэгтэйг хэн ч зүгээр явуулахыг хүсэхгүй ш дээ. Иймэрхүү үдэшлэгэн дээрээс ганц шөнийн зугаагаа олох гэсэн хүмүүс маш олон байдаг юм. Уух юманд чинь өдөөгч хийх нь наад захын л зүйл. Дараагийн удаа болгоомжтой бай. Адилхан Солонгос хүн болохоор л би чамд тусалсан юм. Тоохгүй өнгөрөөвөл өнгөрөөх л байсан. Баярлалаа чинь хэрэггүй болохоор явлаа" гэчихээд надаас хариу хүлээлгүй эргэж харан алхсаар харанхуйд шингэн одов.

[ДУУССАН] Love in Saipan |KTH|Where stories live. Discover now