"Хэн чамтай танилууд байя гэсэн юм" гэснээ уруулынх нь нэг үзүүр дээш өргөгдсөөр "Чи надад таалагдаад байгаа болохоор танилаас ч илүү дотно болмоор байна" гэх нь тэр.
Би буруу ойлгоогүй бол тэр сая надад намайг сонирхож байгаагаа хэлсэн үү?
"Чи галзуу юм уу?" гэж түүний шулуухан хэлсэн үгэнд итгэж ядан асуухад тэр инээмсэглэсэн хэвээр
"Галзуу... ммм, чиний хувьд өөрийнхөө бодлыг шулуухан хэлдэг хүн галзуу болчихдог юм бол тийм л болохоос" гэхэд нь би хаалгаа бүрэн нээн, цэх зогсоод
"Хөөе, Ким Тэхён. Чи бид хоёр уулзаад хэр удсан гэж чи намайг сонирхоод байгаа юм. Нэг удаа тусалсан болохоор чинь энэ үгэндээ намайг итгэнэ гэж бодоо юу? Би тийм амархан юм шиг харагдаад байна уу?" гэж ширүүхэн асуухад тэр
"Хүмүүс хоорондын харилцаа сонирхол дээрээс л эхэлдэг юм. Хосуудын ч, найзуудын ч, бас бизнесийн ч тэр. Ямар ч ялгаагүй. Хэрвээ чи миний сонирхлыг татаагүй байсан бол бидэнд дахин уулзах шалтгаан байхгүй" гэхэд нь би
"Чи эртээдийн залуугаас ялгарах юм алга" гэхэд тэр хөнгөн инээд алдаад, надад ойртон бага зэрэг тонгойсоор
"Тэр залуутай ижилхэн байсан бол би энд ингээд чиний аргыг олох гээд байж байхгүй л дээ" гэж аяархан хэлчихээд миний хойш харсаар "Хараад байхад ганцаараа юм шиг байна. Энэ хол ирчихээд гэрээсээ ч гарахгүй ганцаараа байх дэндүү хайран биш үү. Хөгжилтэй зүйлсийг туршиж үзэх хэрэгтэй ш дээ. Арал дээр өнгөрүүлэх хэд хоногт чинь би чамд хань болъё" гээд миний хариуг хүлээх мэт хөмсгөө өргөсөөр над руу харах аж. Надад түүний шулуухан зан таалагдаж, яагаад болохгүй гэж гэсэн хачин бодол тэрхэн үед толгойд минь орж ирэв.
Ганцаараа бодолд дарагдан, хар дарсан зүүд шиг амьдралаа зүхэж суухаар өөрийгөө хэн гэдгийг умартан хэдхэн хоногт яагаад энэ залуутай цагийг зугаатай өнгөрөөж болохгүй гэж. Тэгээд би түүнд зөвшөөрсөн юм.
"Жэхи. Миний нэрийг Жэхи гэдэг" гэхэд тэр бахдалтай нь аргагүй инээгээд
"Овог чинь?" хэмээн асуусан харцаар харахад нь би
"Овгийг маань, бас миний талаар мэдэх гээд хэрэггүй. Зүгээр л арал дээр өнгөрүүлэх хэсэгхэн хугацаанд минь хань болоод өг. Болж байна уу?" гэж түүний нэгэн адил шулуухан хэлэхэд тэр бага зэрэг гайхсан харагдах ч толгой дохин юм хэлэх гэж байтал хажуу талын байшингаас түүний нэрийг дуудах эрэгтэй хүний дуу гарлаа.
YOU ARE READING
[ДУУССАН] Love in Saipan |KTH|
RomanceСайпан арал дээрх миний хайр. Хоосон бүхнийг минь ганцхан чи л дүүргэж, аз жаргалыг ганцхан чамаас л мэдэрсэн юм шүү, ТЭХЁНАА. Эхэлсэн: 2020.09.15 Дууссан: 2021.04.19