Хайр татам чи минь

839 59 6
                                    

1...2...3
Тог тог тог.
1...2...3
Тог тог тог.

Зогсолтгүй нэгэн хэмнэлээр хаалгыг минь хэн нэгэн тогшсоор л...

Дурсамжид минь тодхон үлдсэн тэр л өдрийнх шиг.
Би болон чи нэгэндээ сэтгэлийн үгээ хэлцгээж" бид " болсон тэр л үдшийг сануулах шиг.

Дахин гурван удаа хаалга тогших дуулдсаны дараа тэвчээр минь барагдаж уурссаар хаалга нээлээ.

Өнгөрсөнд чи хаалганы минь гадна нулимс цийлгэнэсэн нүдээрээ уучлал эрэх шиг над руу ширтэн зогсож байсан.

Гэвч одоо цөхөрч гүйцсэн , итгэл найдвараа хэдийнээ алдсан , гуниг харууслын мөр тээх нүдээрээ над руу ширтэх өрөвдөлтэй эх минь л энд зогсож байна.

Чи минь хаана байгаа юм бэ?
Үхэл л биднийг салгана гэж надад амлаагүйсэн бил үү?
Гэтэл чи минь хаана байна вэ?
.
.
.
.
.
.

Өө нээрээ тийм л дээ.

Би мартчихсан байж.

Чиний минь хэлснээр үхэл л биднийг салгачихсан шүү дээ!

Аяа хонгор минь , чамгүйгээр өнгөрөөх өдөр хоногууд намайг ямар ухаангүй амьтан болгож орхисныг хараач !

Чамайгаа дэндүү ихээр санаж байна...
Зүйрлэшгүй их санагалзал дунд ухаан санаа минь ч балартаж эхэлж байна.
Одоо би нэг л зүйлийг туйлын ихээр хүснэм...

Чөтгөрт сүнсээ худалдаад ч хамаагүй чинийхээ гараас дахиад ганцхан л удаа атгах юмсан.
Хэлж амжаагүй хайрын үгсээ чамдаа хэлээд,
Улаахан уруул дээр чинь үнсэх юмсан.
Хайр татам дүрийг чинь дахин нэг тольдчихоод харамсах зүйлгүй хорвоог орхих юмсан.

Нарт орчлонгоос буцах тэр цаг ирэхэд
Хамгийн сүүлд харах зүйл минь
Хайрт чи минь байгаасай гэж
Анх чамайг харсан тэрхэн мөчөөс л хойш хүсэж ирсэнсэн.
Даанч хүсэхэд хясдаг хорвоогийн жамыг сөрж дийлэхгүй өөртөө урам хугарахаас эсийг хийж үл чадах юм.

▫️▪️▫️

2016 оны 10-р сарын 25
Анхны учрал.

- Тэхён аа , шинэ жүжгийн гол дүр болсонд баяр хүргэе!

- Манай Тэхён ч залуухан , дуу алдам царайлаг , дээрээс нь авьяаслаг , ёстой л эрдэнэ шиг хүүхэд шүү!

• Lovely •Where stories live. Discover now