Задрах шахам өвдөх толгой , хоолой давж гарахаар зүтгэх гашуун шингэнээс болж тавгүйрхсээр нойрноосоо сэрлээ.
Хүчилсээр нүдээ нээвэл хагарсан жаазтай зураг , өдөн дэрээ зад татаж орхисноос болж эргэн тойрон бүхэлдээ өдөнд хучигдаж орхисон , надаас өөр хэн ч үгүй зэвхий даах гэр минь л намайг угтав.
Гадаа хэдийнээ нар хэвийсэн байхад сэрсэндээ гайхсаар босч Жонгүгийн нэрийг дуудтал огтоос хариу ирсэнгүй. Өрөө өрөөний хаалга татаж үзэн , гэрээ бүхэлд нь шалгасан ч , хайрт минь хэзээ ч энд байгаагүй мэт түүний гэх ул мөр хаана ч байсангүй.
.
.
.
Гэртээ орь ганцаар үлдэж хоцорсон минь энэ байв.Шартсан биеэ хүчлэн хэдэн өрөөгөөрөө орж гаран , гэртээ хэсэг холхичихсонд толгойн өвдөлт тэсэхүйеэ бэрх болж , хамаг бие сульдан тамир тэнхээ барагдчих шиг л болчхов.
Биеэ дааж ядсаар арай гэж буйдан дээрээ хэвтээд , Жонгүгийн утас руу хэд хэдэн удаа залгаж үзлээ.
Гэвч огтхон ч утсаа авсангүй.
Өчигдөр юу болсныг санахаар хэсэг нүдээ анин хэвтсэн ч тоймтой юм санасангүй.
Найзуудтайгаа уулзаад хэдэн хундага хатуу виски уусан. Гэтэл Жонгүг над руу ойр ойрхон залгаж " Ах аа , хурдан хүрээд ирээч." гэсээр байсанд уусан архи толгойд гарч , согтож эхлэхийн эрхэнд харихаар болж найзуудаа орхин гарсан.
Уг нь тийм хурдан найзуудаа орхихыг хүсээгүй болохоор ихэд уур хүрч бухимдсан.
Үүнээс цааш олигтой санах зүйл байсангүй.
Архины халуунд түүндээ хатуу үгс хэлэн гомдоочихсон юм болов уу?
Яахаа мэдэхгүй нүүрээ даран хэсэг хэвттэл өчигдөр болсон зүйлсийг бүдэг бадагхан санаж эхлэв.
" ААВУУДЫН ТАХИЛЫН ӨДӨР ГЭНЭ ШҮҮ! БИ ТЭРИЙГ ЧИНЬ ЗААВАЛ САНАЖ БАЙХ АЛБАГҮЙ ЖОНГҮГ АА! "
" Чам шиг бузар амьтны амнаас гарсан үгсийг санахыг ч хүсэхгүй байна! "
" Чамайг харах ч хүсэл алга!"
Түүн рүү хэрхэн орилсон минь.
"-Би л байхгүй болчихвол та жаргалтай амьдарч чадах юм уу?"
"- Чи л байхгүй бол би амар тайван амьдарч чадна! "
Түүний нулимстай нүдээрээ над руу гомдол дүүрэн харж байсан нь гээд бүгд нүднээ үзэгдэж , чихэнд сонстов.
YOU ARE READING
• Lovely •
FanfictionЧи минь юутай хайр татам , юутай сэтгэл булаам юм бэ! Lovely s1 2021.03.15- 2021.05.26