Ясандаа тултал

214 43 0
                                    

Гадаа цас орж байна.

Хэрвээ чи минь хажууд минь байсан бол гараас минь хөтлөөд шөнө болсныг ч үл тоон гарч гүйх байсан даа.

Гэвч чи минь энд алга.

Урьд нь цас орох бүрт чамтайгаа хамт гадуур алхдаг байж билээ.

Тэгчхээд хаа нэгтээ хүмүүсийг ажиглаж болохуйц газар орж , хэдэн цаг ч хамаагүй ярилцаж суугаад л...

Дэндүү жаргалтай байж.

Чамайгаа санаад байх юм.

Магадгүй чи минь надад дэндүү их гомдсондоо явчихсан байх , тийм үү?

.

.

.

Уучлал гуйх эрхгүйгээ мэдэх ч  , намайг уучлаарай...


▪️▫️▪️

2018 оны 5-р сарын 20н

Өнөөдөр бидэнд ховорхон тохиодог амралтын өдөр.

Уг нь энэ өдрөөр хамтдаа далай явахаар болсон юмсан.

Даанч чи минь намайг үл тоох болсоор даруй долоо хонолоо.

Яаж ч хичээсэн ярилцах гэж оролдох бүрт надаас зугтаж , дуудлага зурвас гээд бүгдэнд нь хариу үл өгөх юм.

Чамайгаа дэндүү ихээр санаж , намайг үл тоон зайгаа барьж буйд чинь уур хүрч бачимдсандаа тэсгэл алдаж орхиод , яг одоо гэрийн чинь үүдэнд зогсож байна.

Тог , тог , тог

Аяархан тогшиж байсан ч сүүлдээ хаалгыг чинь чангаар балбан зогстол хаалга онгойж ,  нойрмоглон зогсох чи минь хаалгаа дэлгэж орхиод цааш явах нь тэр. Үг дуугүй л араас чинь даган явсаар унтлагын өрөөнд чинь орлоо.

Чи намайг байгааг ч тоолгүй над руу нуруугаа харуулан  хөнжилдөө шурган хэвтэж , харин би яахаа мэдэхгүй нурууг чинь харан зогссоор л байлаа.

Таван минут

Арван минут

Хорин минут

Дөчин минут

Бидний хэн нь ч түрүүлж ам нээсэнгүй. Яахаа мэдэхгүй зогссоор байтал хөл минь чилэхийн цагт түрүүлж ам нээхээс өөр аргагүйгээ ухааран , алгуурхан хөдөлж орон дээр гаран араас чинь тэврэхэд чи огтхон ч хөдөлсөнгүй .

• Lovely •Where stories live. Discover now