Чамайгаа алдсан эхний өдөрТэнгэр нурж , дэлхий сүйрч буй шиг санагдаж урсах нулимсаа хорьж дийлэлгүй дэмий л чинийхээ зургийг ширтэн сууна.
Чамайгаа үгүй болсонтой огтхон ч эвлэрч чадахгүй нь.
Хайрт минь , гуйя...
Энэ бүхэн тоглоом байсан гээд хүрээд ирээч?
Чамгүй өнгөрөөсөн 7дохь өдөр
Өрөөндөө бүгэх болсоор хэд хонолоо.
Хоолойгоор минь юу ч давахгүй , үг дуугарах ч хүсэл алга.Хэрэв чи минь захидалдаа " Заавал амьдраарай , үхэж болохгүй шүү! " гэж бичээгүйсэн бол өдийд би аль хэдийн чинийхээ араас явах байлаа.
Чамгүй элээсэн 24дэх өдөр
Би өнөөдөр өрөөнөөсөө гарсан.
Хэдий хүсээгүй ч ээж , аав минь надад санаа нь ихэд зовж буйгаа хэлцгээн гуйсаар байсан болохоор аргагүйн эрхэнд гарсан юм.
Гэвч өрөөнөөсөө гарах төдийд дурсамжууд минь нүднээ үзэгдэж , чихнээ сонсогдож , чамайгаа улам ихээр санасан.
Тэгээд л урсах нулимсаа хорьж дийлэлгүй буцаад өрөөндөө орж ирсэн.Чамайгаа санан нулимс дуслуулсаар угтсан 54дэх өдөр
Би өнөөдөр чамайгаа зүүдэлсэн...
Зүүдэнд минь чи урьдын адил намайг тэврээд " Бүх зүйл сайхан болно оо " хэмээж байсан.
Чи минь үгүй болсноос хойшхи 94дэх өдөр
Өнөөдөр чи минь над дээр ирснийг би хэнд ч хэлээгүй ээ , хайрт минь.
Хэрэв хэлчихвэл чи дахиж ирэхгүй байхвий гэдгээс айсандаа огтхон ч үг цухуйлгаагүй.
Чи минь надаас явснаас хойшхи 123дах өдөр
Чи минь дэргэд байхгүй болохоор
Нулимс ч гарахаа больж , чиний тухай дурсамжууд минь бүдгэрч эхэлсэн.
Үргэлжид чамайгаа санаж , чинийхээ тухай бодож суудаг атал одоо хэчнээн хичээгээд ч зарим нэгэн зүйлсээ санаж чадахгүй байна.Жонгүг аа, би чамайгаа мартмааргүй байна шүү дээ!
YOU ARE READING
• Lovely •
FanfictionЧи минь юутай хайр татам , юутай сэтгэл булаам юм бэ! Lovely s1 2021.03.15- 2021.05.26