Шөнөжин орсон борооны үнэр хамар цоргиулах ч , тийм ч таатай санагдсангүй.Сэтгэлд минь ургаж буй гуниг харууслын цэцэг хурын усаар тэтгэгдэн дэлбээгээ нээж , гуниг харуусал энэлэн шаналал л бие сэтгэлийг минь бүхэлд нь эзэмдэж орхисон шиг санагдана.
Юунаас болж би ийн гуниглана вэ?
Юу ингэтэл минь намайг тавгүйтүүлнэ вэ?
Магад чамаасаа үүрд хагацсан тэр нэгэн бороотой үдшийг сануулаа юм болов уу?
Эсвэл бороо орох бүрт бороон дусал бүр чиний минь нулимс шиг санагддаг учраас ийн намайг гуниглуулаа юм болов уу?
Аажим алхсаар цонхны дэргэд очин зогсоод гадаах орчныг хэсэг тольдлоо.
Онгорхой цонхоор орж ирэх сэрүүн салхи өрөөг бүхэлд нь жиндүүлэх ч хаах гэж яарсангүй.
Хэдэн хормын дараа ард минь хэн нэгний алхаа сонстож гайхсаар эргэн харвал хайрт минь инээмсэглэсээр зогсож байх аж. Түүнийгээ харсан даруйдаа очин тэврүүлэхэд түүний багахан хөхрөх дуулдаж үсийг минь илсээр
- Цонхоо хаахгүй яасан юм бэ? Ханиад тусчихвал яана " хэмээх нь тэр.
- Ханиад хүрэхээсээ өмнө цонхоороо үсэрчих юм чинь. " хэнэггүйхэн хэлсэн үгсэд минь тэрээр хөмсгөө зангидаж
- Үхэж болохгүй шүү , заавал амьдраарай! гэж хэлсэн байтал яаж ингэж хэлж чадаж байна вэ , Тэхён аа? Намайг гомдоохыг хүсдэггүй гэж хэлсэн чинь худал байсан хэрэг үү? " гэсээр намайг өөрөөсөө түлхлээ.
- Чамайг санаад байна! Чи байхгүй болохоор , чамайг харж чадахгүй болохоор амьд яваа өдөр хоног бүхэн минь хэдэн зуун жил шиг санагдаад байна шүү дээ. Дурсамжин дотроо амьдарч , харуусалдаа идэгдэж , санагалзах сэтгэлээ яаж ч чадахгүйдээ бачууран хурдхан үхэхийг л хүсэж байхад намайг нэмж бүү зовоогооч дээ... Гуйя" нулимсаа тэвчиж чадалгүй уйлсаар нулимсандаа хахаж цацан ийн хэлэхэд минь тэрээр хөмсөг зангидсан хэвээр
- Би энд байсаар байхад юугаа яриад байгаа юм? Би нүдэнд чинь үзэгдэж , биед чинь хүрч чадаж байхад , дулааныг минь ч мэдэрсэн хэвээр байж яаж ингэж хэлж чадав аа! Тэхён аа , үнэхээр гомдож байна шүү! "
- Чи жинхэнэ биш шүү дээ , хонгор минь. Хоёул үүнийг маш сайн мэдэж байгаа. Хэрэв чи жинхэнэ байсансан бол би үхэх тухай бодож зүрхэлнэ гэж үү? " нулимсаа арчсаар ийн хариулахад минь тэрээр
YOU ARE READING
• Lovely •
FanficЧи минь юутай хайр татам , юутай сэтгэл булаам юм бэ! Lovely s1 2021.03.15- 2021.05.26