2. Star VS Student!

970 112 8
                                    

Онц сурлагатан эсвэл од залуу хоёрын аль нь зүгээр вэ?

Онц сурлагатай царайлаг бас болоогүй өндөр хэрнээ өөрт зохиогүй шил зүүж багадчихсан өмд өмсдөг хэтэрхий гэмээр гавал сурагч уу?

Эсвэл

Охидын харцыг булааж үргэлж загварлаг байдлаа хадгалж урлагийн үзлэг спортын тэмцээнүүдийг аваад гарчихдаг царайлаг дэгжин сурагч уу?

Өдөр бүр тэрнийг сургуулийн үүдээр орж ирэхэд охидын орилж чарлах дуу сонсогдож үүднээс эхлээд анги хүртэл овоорно.

Өнөөдөр ч бас.

Гайхалтай нь эсрэг туйлууд шиг тэд зэрэгцэж суудаг. Гэвч хоорондоо ганц ч дуугардаггүй. Хялам ч хийж хардаггүй. Муудалцчихсан 5 настнууд шиг хоёр тийш харж суучихаад нэг нь хичээлээ хийж нөгөө нь цонх руу ширтдэг. Хачин юм шүү. 5 жил нэг ангид зэрэгцэж сууж байж ганц ч удаа бие биетэйгээ ярьж байгаагүй гэдэг...

Хичээл тарсаны дараа Ёнжүн дүүгийн хамт гялтганасан хар машинд суугаад л яваад өгнө.

Харин Сүбин автобусны буудал дээр автобусаа хүлээнэ.

"Өвөө би ирлээ!"

Сүбин орой бүр гэр дүүртэл орилж орж ирэх ба тэр бүрт нь тэрний өвөө хоол дэлгэн угтана.

12 жилийн өмнө тэрний ээж яг ингэдэг байсан сан.

Сүбин гутлаа тайлж тавин гараа угаачихаад ширээний өмнө хувцсаа ч солилгүй яаран суулаа.

Их өлссөн бололтой.

"Өвөө? Юм асууж болох уу?"

"Юу юм?"

Сүбин бага зэрэг эмээсэн янзтай өвөө рүүгээ харан санаа алдаад "Нас барчихсан юм уу? Ээж?"

Түүний өөдөөс харан сууж байсан хөгшин халбагаа тавин хүндээр санаа алдаад "Үхээгүй ээ. Тэгж байгаад л ирнэ биз. Битгий ээжийнхээ тухай яриад бай!"

Сүбин чимээгүйхэн толгой дохин хоолноосоо халбагадаж эхлэв.

Үнэндээ Сүбин 6 настайгаасаа хойш ээжийгээ огт хараагүй юм. Гэнэт л алга болчихсон.

Хоолны дараа өрөөндөө орон хаалгаа хаагаад хичээлээ хийхээр ширээний ард суув.

Өрөөнийх нь хананд дүүтэйгээ авхуулсан том зураг өлгөөтэй байх бөгөөд дэргэд нь ээжтэйгээ даруулж байсан багын зураг нь байх аж. Таазанд тулж номоор дүүрсэн өндөр бор тавиур байрлуулсан байх ба ихэнх хэсгийг нь уран зохиолын ном эзэлжээ.
Өрөөний төв цэгт цас шиг цагаан төгөлдөр хуур байрлуулсан нь тэрнийг хөгжим тоглодгийг илтгэх шиг.

Гэвч тоос дарсан байх нь нэлээдгүй хугацаанд гар хүрээгүйг хэлж өгнө.

Тэрний өрөө яг л өвөөгийнх шиг нь юмсанж...

Дараа өдөр нь өглөөний цайгаа санд мэнд уучихаад яарсаар гараад явав. Автобуснаас хоцрох шахаж байсан хэрэг л дээ.

Азаар автобус дөнгөж зогсоол дээр ирж байх бөгөөд тайван гэгч нь урт амьсгаа аваад суудлаа эзэллээ.

Уйтгартай хичээлүүд ар араасаа хөврөх агаад Сүүбин л идэвхтэй гэгч нь дэвтрийн хуудаснуудаа дүүргэнэ.

"Ахаа өдрийн цайны цагаар надад гүзээлзгэнэтэй сүү аваад ирээрэй. Идэх юм хэрэггүй шүү"

"Ойлголоо. Явж хичээлээ хий"

Ёнжүн Еэбинаас 2 минутаар ах. Тиймдээ ч 2 минут ч гэлээ ах л бол ах гэсэндээ дүүгийнхээ хэлсэнийг үргэлж хийж өгөх аж.

"Хөөе хэнээ, аваад өгчихгүй юу" Ёнжүн цүнхнээсээ юм авах гэж байгаад үзгээ Сүбиний дэргэд унагачихсан байх бөгөөд түүнээс тусламж хүсч буй нь энэ юм.

Сүбин ч үзгийг нь авч өгөөд хичээлдээ анхаарахад Ёнжүн яг л Манай ангид ийм хүүхэд байдаг билүү? Гэсэн янзтай хачин харцаар ширтэнэ.

Өөр лүү нь ширтэж байгаа гэж анзаарсан Сүбин түүний өмнөөс харахад Ёнжүн гэнэт өөр тийш харцаа шилжүүлэв.

"Хэлэх юм байгаа юм уу?"

"Чамайг хэн гэдэг билээ?"

Зиакк анх удаа ТХТ гээрээ фик эхлүүлж байгаа минь энэ юмаа. Хайрлаж өгөөрэй.

Бас шүүмж сонсоно♡

𝐃𝐨𝐧'𝐭 𝐅𝐚𝐥𝐥 𝐈𝐧 𝐋𝐨𝐯𝐞ʸᵇ |✔|Where stories live. Discover now