Сүбин бага зэрэг ярвайн дургүй байгаа аятай өөр тийш харахад Ёнжүн үг сүггүй хажуу дахь сандлыг нь татан суув.
"Уг нь сууж болно гэж хэлээгүй юмсан"
"Энэ чиний ширээ биш Чүэ Сүбин. Бас бүх ширээ эзэнтэй байна"
Сүүбин санаа алдсаар хоолоо үргэлжлүүлэн идэж эхлэхэд Бомгю юу гэхээ мэдэхгүй дуугүйхэн сууж байлаа.
"Яагаад надад дургүй юм?"
Хэдий цайны газар тэр чигтээ дуу чимээтэй байсан ч тэдний ширээ аниргүй байсан бөгөөд үүнийг Ёнжүны хоолой эвдэж орхилоо.
"Мэдэхгүй ээ. Зүгээр л таалагддаггүй. Би мөнгөндөө хахаж цацаж байгаагаа бусдадд гайхуулдаг яршигтай амьтдад угийн дургүй юм л даа"
Сүбин заналтай гэгч нь ийн хэлээд Бомгюг дагуулан гараад явчихав.
"Өмнөхөөсөө ч муухай ааштай болчихжээ?"
"Хичээлдээ орж үз"
Уур нь дээд цэгтээ хүрсэн Сүбин Бомгюд хүртэл муухай зан гаргачихгүй гэсэндээ байдгаараа тэвчиж байлаа.
Аргагүй шүү дээ. Жаргалтай мөчийг нь баллаад хаячихлаа.
Завсарлагааны цаг дуусч хонх дуугарахтай зэрэгцэн орж Ёнжүн ширээндээ очиж суугаад Сүбин рүү нүд салгалгүй ширтэж эхлэх нь тэр.
"Ширтэхээ болихгүй бол би энэ сургуулиас шилжчихнэ шүү"
Сүбин дэвтэр лүүгээ ширтсэн хэвээр ийн хэлэхэд Ёнжүн шууд л өөр тийш хараад суучихав.
Их зантай Ёнжүныг яаж хөдөлгөхөө сайн мэдчихсэн бололтой.
"Магадгүй чи мөрийгөө алдсан байх Чүэ Ёнжүн"
Хичээл тарах үеэр тэд сургуулийн үүд хүртэл зэрэгцэж алхахдаа юу ч ярихгүй явж байснаа Сүбин гэнэт ам нээсэн нь энэ байлаа.
Ёнжүныг хариу хэлэх хооронд л Сүбин түрүүлээд явчихсан машиндаа сууж байв.
"Ахаа! Та намайг орхиод явчих юм"
"Уучлаарай... юм бодож байлаа"
"Сүбинд сайн биз дээ?"
"Харин л дээ..."
Ёнжүн санаа алдсаар машиндаа суугаад чихэвчээ зүүн бодолд автаж эхлэв.
...
"Өвөө бид ирлээ!"
Сүбин сул хоолойгоор ийн хэлчихээд гал тогоо руу харах ч үгүй өрөө рүүгээ яваад орчихов.
"Цаадах чинь яачихсан юм?"
"Яахав дээ... Сайн охиндоо хаягдчихсан. Ганц охин найрчихаж чадахгүй ийм ахтай байх ч гэж"
Бомгю ахыгаа шоолсон янзтай ингэж хэлээд хоолоо идэхээр суув.
Удалгүй Сүбин гэрийнхээ хувцастай гартаа утсаа барьсаар гараад явчихав.
Арваад минутын дараа эргэж орж ирэн ширээн дээрээс нэг аягатай будаа аваад өрөөгөө зүглэх нь тэр.
"Үнэхээр гүн эморолд орчихсон бололтой. Хөөрхий дөө"
"Ингэхэд миний хүүгийн дурласан охин яаж байна даа?"
"Тэр чинь ахын хайртай охин байхгүй юу. Тэгээд хаягдчихсан"
Бомгюгийн хэлсэн үгэнд хөгшин инээд алдан аягатай уснаасаа балгачихаад ширээнээс босоход Бомгю аяга угаах ёстой болчих нь тэр.
"Ахаа!!"
...
"Сүүбинаа!"
"За багшаа?"
"Чамд зав байна уу?"
"Юу болсон юм?"
"Сүртэй юм биш ээ. Шалгалтын материал засахад туслах зав байвал..."
"За"
Сүүбинийг эрс тэс өөр хүн болж хувирснаас хойш бүхий л зүйлс тэрнийг тойрох болжээ. Багш нар ч тэр охид ч тэр...
Цаг нэлээн орой болж харанхуй болчихсон байлаа. Сүбин сая л сургуулиас гаран гэр лүүгээ алхаж эхлэхэд хойноос нь хэн нэгэн гүйсээр хажууд нь ирэн алхаагаа нийлүүлэв.
"Чи их завгүй хүн болчихжээ?"
"Ийм орой болтол юу хийж сургууль дээр байсан юм? Намайг хүлээгээлгүй л байлтай"
"Тийм ээ чамайг хүлээсэн. Хэлэх юм байгаа болохоор"
"Хурдан хэлчихээд яв"
"Би..."
"Ялагдсан гэж үү? Мэднэ ээ. Одоо явж болно. Орой болчихсон байна"
"Гэрт чинь хүргэж өгөх хүртэл ярилцах уу?"
Сүбин хүсээгүй ч Ёнжүн зөрүүдэлсээр хамт алхаж нэг мэдэхэд л Сүбиний гэрийн гадаа ирчихсэн байлаа.
"Энэ танайх байжээ? Чи санадаггүй байх нь. Би энд өмнө нь их ирдэг байсан юмсан. Миний бодол худлаа байгаагүй л юм байна. Ор доо сэрүүхэн байна"
Ёнжүн ингэж хэлчихээд явахаар эргэх гэтэл Сүбин энгэрээс нь татан үнсээд авах нь тэр.
"Энэ чиний шагнал!"
Олон хоног мурьсанд өршөөгөөрэй. Хэд хоног бие муу байлаа. Гайгүй болоод ээжийн ажилд туслаад ер нь тиймэрхүү тийн... Гэснээс юу л болох гээд байна даа.
YOU ARE READING
𝐃𝐨𝐧'𝐭 𝐅𝐚𝐥𝐥 𝐈𝐧 𝐋𝐨𝐯𝐞ʸᵇ |✔|
Fiksi PenggemarТүүнд дурлахгүй гэдэгтээ би итгэлтэй байсан. /2021.08.07/ - /2022.03.08/