3. Surprise

694 92 0
                                    

"Өвөө би ирлээ!"

"Ахаа!"

Төсөөлөө ч үгүй хүний хоолой гэр дүүрэн цуурайтаж өөрийн биеийг гэнэтийн бэлэг болгон барих Чүэ Бомгю.

Хэл чимээ өгөлгүй гэнэт хүрээд ирсэнд нь гайхах аж.

Оройн хоолны цагаар гурвуулаа ширээний ард сууж дуу шуутайхан хооллоцгооно.

Сүбиний хувьд энэ орой хамгийн жаргалтай мөчүүдийн нэг болон үлджээ.

Дараа өдөр нь Сүбин хичээл эхлэхээс өмнө дүүгээ сургуульд нь бүртгүүлээд өөрөө хичээлдээ оров.

Тэр жаахан санаа зовж байлаа. Сүбин Бомгю хоёр тэс өөр хүмүүс шүү дээ.

Бомгю бол Сүбиний дэргэд хамаагүй загварлаг дэгжин нэгэн. Сурагчид тэднийг ах дүү гэж итгэхэд хэцүү л байна байх даа.

Эсвэл ах дүү гэдгээ мэдэгдэхгүй байж болно шүү дээ.

"Ахаа эндэхийн хүүхдүүд намайг яаж хүлээж авах бол? Би таалагдах болов уу?"

"Мэдэхгүй ээ. Тэдэнд чи бараг харагдахгүй байлгүй"

"Ингэхэд бид машинаар явчихаж болох байхад яагаад автобусанд явж байгаа юм? Бас таны энэ хувцас чинь юу вэ?!"

"Дуугүй л бай. Энэ надад таалагддаг юм. Бас хэзээ ч битгий машинаар ир"

Сүбин их л ширүүн харцтай байх бөгөөд Бомгю үүнийх нь учрыг ойлгохгүй байлаа.

"Сургуульдаа тавтай морил!"

Бомгю шинэ сургуулийнхаа эргэн тойрныг ажиглан охидын өөр дээр нь тусах харцыг ойлгож ядан алхана.

Тэр тэдэнд таалагдсан бололтой.

"Тэгэхээр Сүбиний дүү байх нь ээ? Та хоёр ёстой эсрэг тэсрэг харагдаж байна шүү" сургалтын менежер гэгдэх дунд насны эрэгтэй Бомгюг дагуулан анги руу нь явахад Сүбин ч өөрийн анги руу явав.

Тэрнийг орж ирэхэд Еэбин ширээг нь эзлээд суучихсан байх нь тэр.

Дэргэд очин зогсоод босчих байх гэж хүлээсэн ч түүн рүү харсан ч үгүй.

"Еэбинаа? Би ширээндээ суух гэсэн юм"

Ахыгаа ширтэн сууж байсан Еэбин цочин эргэж хараад уучлал хүсэн ширээ рүүгээ явав.

Хэлэлгүй чимээгүй зогссон нь хувьдаа тэрний ахаас жаахан айж байсан хэрэг. Дүүгээр нь оролдсон хүн яагаад ч зүгээр өнгөрдөггүй.

Өдрийн цайны цаг болж барагтаа л цайны газар луу явдаггүй Сүбин дүүгээ бодоод ангиасаа гарлаа.

𝐃𝐨𝐧'𝐭 𝐅𝐚𝐥𝐥 𝐈𝐧 𝐋𝐨𝐯𝐞ʸᵇ |✔|Where stories live. Discover now