14. Тэхёны найз охин

479 75 3
                                    

"Энэ жил дахиад л ихрүүд ялах байхдаа? Би тэдний уйтгартай дуурийн дуунд дургүй"

"Сонсоогүй юм уу? Чүэ Сүбин тэдэнтэй нэгдсэн гэсэн шдээ"

"Чүэ Сүбин? Тэр дуулдаг юм уу?"

"Удахгүй гарч ирнэ шдээ. Тэвчээртэй хүлээ"

"3-1 р ангийн сурагч Кан Тэхён болон 2-3 р ангийн сурагч Чүэ Бомгю нарын Тэгю баг 'STAY' "

Сагсан бөмбөгийн тэмцээнээс хойш нэлээдгүй нэртэй болсон Тэхён саяхан шилжиж ирсэн сурагч хоёр нэгдсэн гэхээр бусдын анхаарлыг ихээхэн татаж байсан юм.

Цагаан сортой урт хар үс цас шиг цагаан арьс мөн гартаа барьсан гитар нь түүнийг сайхан харагдуулж байгаатай хэн ч маргахгүй гэдэгт би лав итгэлтэй байна. 

Харин түүний хамтрагч Кан Тэхён тас хар савхин хүрэм уранхай жинс хослуулан өмссөн байх бөгөөд тэмцээндээ зориулж үсээ шаргал болгосон нь ганц Бомгюг биш түүнд сэтгэл алдсан цөөнгүй хэдэн охидыг цусгүй алж байсан юм.

"2-3 р ангийн Кай Камал Хюнинг 'IN MY BLOOD' "

"2-1 р ангийн сурагч И Чэрён болон Хван Еэжи 'RIVER' "

Үзүүлбэрүүд цувсаар л... Эцэст нь тэдний ээлж иржээ.

"3-2 р ангийн Чүэ Ёнжүн Чүэ Еэбин болон Чүэ Сүбиний Triple CHOI баг 'SEMPRE LIBERA' "

Сүбин Ёнжүн хоёр дүрэмт хувцсаа өмсөж Еэбин гоёмог улаан даашинз өмсөн өөрийгөө гоёсон байх ба үсээ даруухнаар боон янзалсан байх нь түүнийг нууцхан харж явдаг хөвгүүдийг зүрхийг хайлуулж сэтгэлийг нь хайлуулж байлаа. 

"Чүэ Сүбин төгөлдөр хуур тоглох юм байхдаа? Хөөх... Тэд царайлаг юм аа"

Сүбиний хуруу төгөлдөр хууран дээр тавигдаж ая тоглогдож эхэллээ. Еэбиний хоолойгоор дуу эхэлж багш нарын хүсэн хүлээж байсан баг дахиад л тэдэнд магтаал хэлэхэд хүргэнэ. 

Жилээс жилд ихрүүдийн хамтрал ялалтыг авч бусдын дургүйцлийг хүргэдэг байсан ч энэ жил яах аргагүй тэднийх илт давуу байсан юм. 

Сүбин нэмэгдсэндээ ч тэр үү? Тэдний үзүүлбэр урьдныхаа үзүүлбэрүүдийг бодвол хоосон бус санагдаж байгаа нь нууц биш.

Ялалт Чүэ багийнх. Мэдээж хэрэг. Гомдоллох нэг нь гомдоллож баярлах нэг нь баярлана. Тэдний араас 3-1 р ангийн бүжгийн хамтлаг. Тэгээд Тэгю. Муугүй шүү. 

"Баяр хүргэе. Чүэ Сүбин"

Сүбинийг сандралаа дарах гэж хичээн зогсож байхад нь Тэхён ард нь ирэн ингэж хэлэв. Сүбин ч эргэж харан өмнөөс нь сунгасан гарыг атгангаа баярласанаа хэлэх аж.

"Та хоёр ч бас үнэхээр сайн байсан шүү"

"Мэднэ ээ"

Тэхён нэг инээмсэглэчихээд цаанаас харан зогсох Бомгюг чиглэн алхав.

"Би... Танд нэг хүслээ хэлнэ гэж байсан даа?"

Аан тийм шдээ. Юу ч байсан хэлж болно оо. Миний чадах зүйл бол би заавал биелүүлж өгөх болно"

"Би...-"

"Тэхёнаа!"

Бомгюг үгээ зөөж ядах хооронд урт хар үстэй хөөрхөн охин гүйж ирэн Тэхёныг тэврээд авах нь тэр.

"Нүүна!"

Тэхён том гэгч нь инээмсэглэж түүний үсийг илэн чихнийх нь араар хийж өгөхийг харах Бомгю юу гэхээ ч мэдэхгүй зогссоор л байв.

"Үзсэн үү?"

"Үзсээн. Үнэхээр мундаг!"

"Аан нээрээ... Миний хамтрагч Чүэ Бомгю"

"Сайн уу? Тэхёны найз охин Ю Жимин"

За тэгээд муу Каринаг минь үзэн ядаад хараагаад унав аа хха.

𝐃𝐨𝐧'𝐭 𝐅𝐚𝐥𝐥 𝐈𝐧 𝐋𝐨𝐯𝐞ʸᵇ |✔|Where stories live. Discover now