8. Тэнэг амьтан

578 78 15
                                    

Хичээл орсоор л тарсаар л...

Ёнжүн Сүбинд үнсүүлснээс хойш нэг л хачин болчихсон бөгөөд яг л өмнөх Сүбин шиг зожиг амьтан болоод хувирчихсан аж.

Бас Сүбин Ёнжүнтэй огт үг дуугарахгүй нэлээн хэд хоногийг өнгөрүүлсэн.

Урьдын адил хичээлдээ хамгийн идэвхтэй сурагч хэвээр...

"Хөөе Чүэ Сүбин! Надтай ярилцаадах!"

Ёнжүн гэнэт Сүбиний гараас барин дээвэр лүү чирж эхлэх нь тэр.

"Гар өвтгөөд байлгүй зүгээр дагуулаад яв"

Ёнжүн хэлснээр нь түүний гарыг тавиад удаа ч үгүй сургуулийн дээвэр дээр гараад ирчихсэн байлаа.

"Яагаад үнссэнээ хэл. Би галзуурах гээд байна!"

"Тэгээд л яриа өдөхгүй шокны байдалтай байгаад байсан хэрэг үү? Хүргэж өгсөнд чинь талархаад шагнал гэж үнсэлт бэлэглэсэн юм шдээ. Уйдаалгүй хүргэж өгсөн болохоор чинь"

Ёнжүн бага зэрэг жуумалзаад түүнээс харцаа салган доош харав.

"Шал дэмий юм бодоод байж... Хэтэрхий юм бодчихсон бололтой"

Ёнжүн өөрийгөө хараасаар Сүбинийг орхин алга болоход Сүбин инээд алдсаар ангийнхаа зүг алхав.

Зэвүүн новш. Хамгийн ноомой хамгийн зожиг энэ тэр... Хаана байна?! Номын гар биш жинхэнэ хогийн новш!

Ёнжүн шал ширтэнгээ Сүбинийг хараан алхаж байгаад урдаас ирэх хүнийг харалгүй мөргөж орхив.

"Яана аа зүгээр үү?"

Танил нэгний хоолой сонсогдож царай өөд харвал Сүбиний дүү байх бөгөөд нэлээдгүй сандарч байх аж.

"Холд! Би өөрөө босчихно! Замаа харж явахад яадаг юм"

Ёнжүн гарыг нь түлхэн босч ирээд ууртай гэгч нь цааш алхахад Бомгю хачин харсаар хоцров.

"Яахаараа ийм балиар ааштай байдаг байна аа"

Бомгюг амандаа бувтнарсаар хэд алхахдаа дахиад хэн нэгний цээжийг мөргөж орхив.

"Өнөөдөр чинь яачихсан... Та юу?"

Сүбин тэрнийг тоолгүй гараа халааслан анги руугаа удаанаар алхана.

"Энэ хүмүүс чинь яачихаа вэ!"

Бомгю хөмсгөө зангидан цааш алхсаар анги руугаа ороод суудалдаа суух гэтэл суудал дээр нь өөр хүн суучихсан байх аж.

𝐃𝐨𝐧'𝐭 𝐅𝐚𝐥𝐥 𝐈𝐧 𝐋𝐨𝐯𝐞ʸᵇ |✔|Where stories live. Discover now