"Манай сургуульд шинээр ирсэн Англи хэлний багш Жэксон Ванг"
Сургуулийн менежер ангид орж ирэн шинэ багшийг танилцуулав. Үнэхээр залуухан юм аа.
"Багшаа та хэдэн настай юм бэ?" гэж хойд суудлаас нэг охин чангаар асуув.
"Нас нь та нарт ямар хамаатай юм, залуухан багш гээд элэг бариад үзээрэй"
Менежер бид нар луу яг л шийтгээд өгнө дөө гэсэн харцаар харж байгаад гарч явав.
Эхний хичээл болохоор Жэксон багш бид нартай ярилцаж дотно болцгооё гээд хичээл орохгүй тухайгаа хэлэхэд ангийнхан маань их л баярлаж байгаа харагдана. Харин надад тийм ч сайхан байсангүй. Хамгаас дуртай хичээл минь шүүдээ. Өглөөнөөс эхлэн орох цагийг нь хуруу даран хүлээсэн байхад орохгүй гэхээр сэтгэлд хар үүл хурах шиг л санагдана.
"Танай ангийн Англи хэлдээ хамгийн сайн нь хэн бэ?"
Шинэ багш болгоны асуудаг хамгийн эхний асуулт.
"ЖИВОН" гэж ангийн бүх хүүхдүүд миний нэрийг нэгэн зэрэг хэлэн хашгиралдав. Жэксон багш үл ялиг инээснээ над руу харан
"Тэгвэл багш нь яриагаа эхлүүлэхээс өмнө гялс шалгаад үзчих үү?"
Хүүхдүүд над руу заагаагүй байтал намайг гэж яаж мэдсэн юм болдоо.
"Тэгээ тэг, Живон~а амжилт" гэж ангийнхан бас л орилцгоов. Би ч босон Жэксон багшийн хажууд очоод
"Сайн байна уу багшаа, Сун Живон гэдэг" гэж хэлээд бөхийхөд багш сандалаасаа босон самбар дээр Англиар ямар нэгэн зүйл бичиж эхэллээ.
Бараг нэг самбар дүүрэх гэж байхад багш болсон бололтой эргэж харан шохойгоо над руу сунгав. Би өгсөн шохойг нь аван бичсэн зүйлийг нь нэг харчихаад эхнээс нь хоосон нүднүүдийг нөхөж эхэллээ.
Удалгүй хийж дуусан Жэксон багшид дуусчихлаа гэж хэлээд суудалдаа суухад багш самбар луу харж байснаа
"Хөөх овоо сайн юм гээч, цаашдаа багшдаа тусалж байгаарай" гээд эргэж харан надад хэлэв.
"За" гэж үл ялигхан авиа төдий зүйл гаргачихаад ширээгээ дэрлэн хэвтлээ.
Багштай ярилцах зүйл юу байхав дээ. Дараагийн цаг хүртэл толгойгоо амрааядаа.
A/N: Sain uuu!!!!! Haygiinhaa neg jiliin oigoor shine bichveree niitellee. Bichveriig maan hairlaarai. VOTE&COMMENT
Ad Jiwon
YOU ARE READING
TEACHER/Jackson Wang/
RomanceБагш бид хоёрын хачирхалтай харилцаа..............................Ad Jiwon