Шинэ долоо хоног эхэлж сургууль дээрээ ирэхэд хүүхдүүдийн хачин харц намайг угтав. Гайхсаар ангидаа ороход Жимин урдаас гүйж ирэн
"Сургуулийн грүппийн шинэ нийтлэлийг харсан уу?" гэв.
Би тийм ч их сургуулийн грүпп рүү ороод байдаггүй болохоор толгой сэгсрэхэд Жимин надад утсаа өгөв.
"Хардаа, үнэхээр багш та хоёр хамт хоол идээд, хөтлөлцөж яваад, бүр Жэксон багш чамайг гэрт чинь хүргэж өгсөн юм уу? Бүр танай гэр лүү орохыг хүртэл харсан гэсэн. Үнэн үү? Жэксон багштай ямар харилцаатай юм бэ?"
Юу ч ойлгоогүй би Жиминий утсан дээрх нийтлэлийг харан балмагдан зогсож байтал
"Хурдан суудалдаа сууцгаа" гэх Жэксон багшийн хоолой ангиар цуурайтав.
Хүүхдүүд суудалдаа сууж, шуугиан намдсан ч багш бид хоёрыг ээлжлэн харах харцыг би мэдэрч байлаа.
Биеэ барин сууж байтал Жимин хажуунаас
"Багш юу ч хэлэхгүй юм байхдаа... Хөөе эсвэл Жэксон багш та хоёр үерхээд байгаа юм уу?" гээд над руу ойртон хөмсгөө өргөв.
"ЮУ ЯРИАД БАЙГАА ЮМ!!!ҮГҮЙ!!!!"
Жиминий асуултанд гайхсандаа ангиар нэг хашгирчихлаа. Би уугна ийм хүн биш юмсан. Хаанаас минь ийм чанга хоолой гарчихваа. Ичсэндээ газар ухаж ороод дахиж гарч ирмээргүй мэдрэмж төрж суудалдаа улам шигдэв.
"Зүгээр үү Живон~а"
Жэксон багшийн нүд нь томрон гайхсан байртай надаас ийн асуув. Би толгой дохиход багшийн хэлсэн үгс намайг эрүүл ухаанаа алдахад хүргэлээ.
"Энэ номыг аваад харьж байгаарай би араас чинь очъё"
Хүүхдүүд шуугилдан би хэсэг гацаанд оров. Тэгээд босч багшийн хэлсэн номыг автал Жэксон багш над руу харж инээмсэглээд
"Болгоомжтой хариарай" гэв.
Энэ багш чинь яачихаа вэ? Яагаад гэнэт хүнд санаа тавиад байгаа юм болоо?
"Айн ю-юу з-заа" гэж ээрч мууран хариу хэлчихээд гүйхээрээ шахуу суудалдаа суулаа.
Юу болоод байгаа юм бэ?
A/N: Odorjin tog tasarch say l irlee uugna margaash l oruulii gej bodoj baisan ch unshih geed huleej baigaa baihdaa gesen sedel torood gyls oruulchihlaa. Minii setgeliig bodood vote&comment bicheerei. Margaash bas shine heseg ornoo.
YOU ARE READING
TEACHER/Jackson Wang/
RomanceБагш бид хоёрын хачирхалтай харилцаа..............................Ad Jiwon