"Надад ямар ч найз бүсгүй байхгүй. Харин хайртай хүн бол байгаа. Тэр хүн бол... Сун Живон чи.
Нэг мэдэхэд чамайг өдөржин шөнөжин боддог болчихсон байсан. Тэгээд хурдан уулзахыг хүсч гэрийн чинь гадаа эрт очдог. Хэдий жүжиг гэдгийг мэдэх ч гүйж ирээд намайг тэврэхэд чинь би зүрх сэтгэлээ хянаж чадахаа больчихдог.
Энэ мэдрэмжийг үнэхээр жинхэнэ хайр мөн эсэхэд их эргэлзсэн бас бид ийм харилцаатай байж болохгүй гэж бодоод сэтгэлээ барихыг хичээсэн ч улам гүнзгий чамд дурлаад байсан. Тэгээд л ойлгосон энэ бол хайр мөн юм байна гэдгийг.
Надтай хамт нэг газар луу яваад өгөөч гэж гуйсан өдрийг санаж байна уу? Тэр өдөр би чамд сэтгэлээ илчлэх гэж байсан юм. Гэтэл чи ирээгүй. Тэр өдрөөс хойш надаас зугтаж байгаа чинь намайг галзууруулах шихсан. Тэгээд л би энд ингээд зогсож байна"
Бурхан минь юу вэ? Үнэхээр Жэксон багш надад сайн хэрэг үү? Гэхдээ тэр тэврээд байсан эмэгтэй...
"Үнэнийг хэлэхэд тэр өдөр би хичээлээ тарчихаад машины зогсоол руу очоод таныг нэг эмэгтэйг тэвэрчихсэн зогсож байхыг харсан юм. Тэгээд л..."
Нуугаад байх зүйл одоо юу байх билээ дээ.
"Аан тэрийг харснаасаа болоод надад уурлачихсан юм уу? Тэр эмэгтэй чинь сайн найз байхгүй юу? Найз залуу нь гомдоосон гээд хүрч ирээд уйлаад байхаар нь аргадсан төдий"
"Найз байлаа ч гэсэн..."
Бүхний учир энд л байж. Гэхдээ найз ч гэлээ тэгж тэвэрч болохгүй шүү дээ.
"Хардсымуу манай Живон мм"
Өөрөөсөө бага зэрэг холдуулаад эрхлүүлэнгүй янзаар ийн хэлэнгээ үсийг минь зөөлөн илэв. Улам тунирхмаар байна. Өдөржин үсээ илүүлээд зогссон ч чадна. Үлдсэн амьдралаа энэ цээжинд наалдаад өнгөрүүлсэн ч чадахаар байна.
"Найз охин минь болох уу Живон~а"
A/N: Boginohon hedii ch ih hoorhon heseg baigaa biz. Neg hunii bichsen comment iig unshaad shuud oruulchihlaa. Comment bicheed l baival bi hurdan2 oruulaal bn shuu
YOU ARE READING
TEACHER/Jackson Wang/
RomanceБагш бид хоёрын хачирхалтай харилцаа..............................Ad Jiwon