/Part-18/

937 69 3
                                    

Анхаарал огтхон ч төвлөрч өгөхгүй байна. Сайн хүн минь намайг цоолохнуу гэлтэй ширтээд байхад яаж тайван хичээлээ хийж чадах билээ дээ.

"Багшаа намайг ширтэхээ болихгүй юм уу"

"Болихгүй ээ, яах гэж энд ирсэн билээ дээ. Чамайг харах гэж л ирсэн шүү дээ" гэж толгойгоо сэгсрэнгээ ийн хэлэв.

Би сэтгэлээ илчилчихсэн гэсэн шиг дураараа ярьж байх шив.

"Би хичээлээ хийгээд дуусчихлаа багшаа хоёулаа явъя"

Ингээд л суугаад байвал би үнэхээр тэсэхгүй нь. Сэтгэл хөдлөлөө гаргачих гээд байна.

"Ийм хурдан дуучихаж байгаа юм уу. Тэгвэл хоёулаа болзоонд явах уу?"

"Юу?"

"Болзоонд яваад тэгээд бас би чамд өөрийнхөө тухай ярьж өгье"

Миний анхны болзоо. Гэхдээ яаж ийм хувцастай явах юм бэ?

"Багшаа хувцасаа сольчихоод явъя тэгэх үү? Анхны болзоо минь байхад ийм хувцастай явмааргүй байна"

"Надад чи юу ч өмссөн хөөрхөн. Гэхдээ чи хүсч байвал гэрээр чинь дайраад гаръя. Эгч байгаа юу? Эгчтэй ч гэсэн мэндлээд явъя"

Ээжид арай ч болзоонд явж байна гэж хэлэхгүй байлгүй дээ

Номын сан манай гэртэй ойрхон болохоор хэдхэн минут яваад л ирчихлээ.

"Ээж би ирлээ"

Амралтын өдөр болохоор ээж аав хоёр гэртээ амарч байгаа.

"Багшаа би хувцасаа сольчихоод ирье" гэж хэлээд өрөө рүүгээ орлоо. Ээжийн "Өө Жэксон багш" гэж чанга орилох нь сонсогдов.

Хавар болоод дулаарчихсан юм чинь өөрийнхөө хамгийн хайртай цагаан дээр цэнхэр цэцэгтэй даашинзыг өмсөн үсээ задгай тавиад өрөөнөөсөө гарлаа. Багш буйдан дээр цай уун сууж байгаад намайг харснаа

"Вууааа, үнэхээр хөөрхөн юм аа манай Живон"гэв.

Энэ хүн ичих гэдэг үг мэддэггүй бололтой. Гэтэл цаанаас ээж

"Миний хүүхдүүд оройтолгүй цагийг сайхан өнгөрүүлээд ирээрэй" гэж хашгирав. Арай багш хэлчихсэн юм биш биз дээ.

"Заа"

Жэксон багш ээжид хариулчихаад миний гараас атган гэрээс гарлаа. Гарсан даруйдаа би гараа татан авахад багш над руу харж байснаа

"Уучлаарай хэтэрхий өөрийнхөөрөө хандчихлаа" гэв.

Үүлэн дээр хөвж байгаа аятай яваад байсан хүн одоо л газарт буух шив.




A/N: Goy comm avyaa...

TEACHER/Jackson Wang/Where stories live. Discover now