Хамгийн их хүндэлдэг багш минь ийм үйлдэл хийхэд урам минь хугарах шиг л санагдлаа.
Саяхан авсан үгээр илэрхийлэх боломжгүй мэдрэмжээс болж амьсгал давхцан, яахаа мэдэхгүй сургуулийн гадаа таг гацчихав. Гэнэт Жэксон багшийг гараад ирэх байх гэх бодол төрөн огцом гүйж эхэллээ.
Хэдэн буудал гүйсэн юм бүү мэд нэг л мэдэхэд гэрийнхээ ойролцоо ирчихсэн байгаагаа харж хурдаа багасган алхаж эхэллээ. Өнөөдөр ямар азаар давтлагагуй юм бэ. Бас маргааш Жэксон багш манай ангид ордоггүй. Тэгэхээр нүдэнд нь өртөхгүй байвал таарахгүй гэсэн үг.
Гэртээ орж ирэн хурдхан л усанд орохыг хүслээ. Толгойд их зүйл бодогдож, яахаа мэдэхгүй эвгүй байдалд орсон тохиолдолд би шүршүүрт зогсож бодлоо цэгцлэх дуртай.
Шүршүүрт зогсож байхдаа одоо яах тухайгаа бодлоо. Жэксон багш бид хоёрын нэрлэдэгээр энэ жүжгийг яаж хурдан дуусгах вэ?
Магадгүй Жиминий хэлснээр би жүжиглэх ёстой юм болов уу? Магадгүй тийм байх.
Уснаас гарч ирэн үсээ хатаангаа нүүрэндээ маск тавьж ном уншлаа.
Бодол цэгцэрч шийдэлдээ хүрсэн болохоор маргааш орох хичээлүүдийн даалгаврыг хийж дуусгаад орондоо орлоо.
Өглөөг би үнэхээр эрч хүчтэй, өөртөө итгэлтэй эхлүүлсэн болохоор өөрийгөө сайн жүжиглэнэ гэж бодож байна.
Өчигдөрхөн л өнөөдөр багштай уулзахгүй нүдэнд нь өртөхгүй гэж шийдсэн байсан би өөрөө Жэксон багшийг хайгаад сургууль тойрч байх гэж. Өчигдрийн миний гаргасан үйлдлээс болж сургуулийнхан биднийг үерхдэг эсэхэд эргэлзээд эхэлсэн.
Нэг давхрыг бүтэн тойрч анги болгоноор шагайсан ч Жэксон багш байгаагүй тул хоёр давхар луу гартал яг өөдөөс баахан охидоор хүрээлэгдсэн Жэксон багш ирж байгаа харагдав. Царайг нь харахад их л төвөгшөөж байгаа бололтой. Хүлээж бай авралын од нь очиж байна.
"ХАЙРАА"
Миний хашгирахыг хоёр давхрын ангиуд бүгд сонссон бололтой хаалгаар хүүхдүүдийн толгой цухуйж эхлэхэд би шууд гүйж очин Жэксон багшийг тэвэрлээ.
"Багшаа сайн жүжиглээрэй" гэж чихэнд нь шивнэхэд багш ойлгон намайг зөрүүлэн тэвэрлээ.
"Өнөөдөр манай ангид орохгүй болохоор санах байхдаа"
Тэврэлтээ салган нэг гараас сугадан эрхлэнгүй янзтай намайг ингэж хэлэхэд багш
"Би ч гэсэн сананадаа хөөрхнөөгөө" гэж хэлээд миний хацраас чимхэв.
Багшийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд нь хэдий догдолж байсан ч жүжиг гэж бодон сэтгэл хөдлөлөө дарах гэж хичээнэ.
Бид ч инээлдэж явсаар манай ангийн үүдэнд ирэхэд багш намайг өөр лүүгээ харуулаад
"Хичээлээ сайн хийгээрэй" гэснээ миний гарт иштэй чихэр атгуулаад толгойг минь зөөлөн илчихээд гараа даллан удахгүй уулзъя гэж хэлэн цааш явлаа.
A/N:Ochigdor ayguu zavgui baisan bolohoor oruulj chadsangui ee. Bi bodlooldoo vote zaaj uzdeg ym biluu. Daraagiin heseg '+5 vote'
YOU ARE READING
TEACHER/Jackson Wang/
RomanceБагш бид хоёрын хачирхалтай харилцаа..............................Ad Jiwon