/Part-4/

1.2K 95 0
                                    


Хажуугаар өнгөрсөн хэдэн хүүхдүүд гайхсан байртай харж, зарим нь над руу муухай харц шидэлнэ. Аргачгүй л дээ, Жэксон багш их залуухан харагддаг болохоор сургуулийн охидууд хойноос нь гүйдэг юм л даа. Яг ч насыг сайн мэдэхгүй юм байж. Залуухан харагддаг хөгшин байвал яана.

Нэг машины өмнө ирэн Жэксон багш миний гараас тавилаа. Хөөх багш үнэхээр цэвэр ч бололтой машин нь нүд гялбахаар гялтганаж байна шүү дээ.

"Суухгүй юм уу" гэж багшийг хэлэхэд л машинаас нь нүдээ салгалаа. Жэксон багш аль хэдийн жолоочийнхоо талд суучихсан байх бөгөөд би машиныг нь харсаар ухаанаа алдчихсан бололтой.

Би хурдан хажуу талынх нь хаалгыг онгойлгож машинд нь суулаа. Дөнгөж суух төдийд эрэгтэй хүний сэнгэнэсэн үнэртэй ус үнэртэж байлаа. Яг л миний дуртай усны үнэр байсан болохоор нүдээ аниад гүнзгий амьсгаа авлаа. Үнэхээр тааламжтай байна.

Нэг л мэдэхэд манай гэрийн үүдэнд ирчихсэн байлаа. Багш яаж манай гэрийг мэдэж байгаа юм бол оо?

"Та яаж манай гэрийг-"

Үгээ хэлж дуусаагүй байтал гэрээс ээж гарч ирэн

"Живон~а" гэж орилсоор багшийн машинд тулж ирлээ.

Би шууд л машинаас гартал Жэксон багш ч гэсэн машинаасаа бууж

"Сайн байна уу та? Би Живоны Англи хэлний багш нь байгаа юм аа. Өнөөдөр Живон надад тусалж шалгалтын материал засаж байгаад удчихлаа. Уучлаарай" гэж хэлээд бага зэрэг бөхийхөд ээж

"Зүгээр зүгээр энэ хүүхэд дандаа багш нартаа тусалж байгаад оройтдог болоод удаж байна... Нээрээ сая Англи хэлний багш гэсэн үү?" гэхэд Жэксон багш толгой дохилоо.

"Тэгвэл манай Живонд давтлага өгөхгүй биз... Хүүеээ гадаа зогсоод байлгүй дотогшоо ороод цай уучихаад яв" гээд Жэксон багшийг сугадан гэртээ оруулчихав.

"Миний охин хувцасаа сольчихоод хүрээд ир" гэж ээж багшид цай аягалангаа хэлэв.

Юу вэ? Үнэхээр Жэксон багшаас давтлага авах гээд байгаа юм байхдаа!

Би ч хувцасаа сольчихоод буйдан дээр суух тэдэн рүү очиход ээж

"Дараа долоо хоногоос Жэксон багш чамд давтлага өгөхөөр болсон шүү. Хичээлээ тараад хамт ирцгээж байгаарай. Жэксон багшийн гэр ойрхон байдаг гэсэн тиймээ?" гэж инээмсэглэсээр ээжийг асуухад багш

"Аан тиймээ" гэв.

Одоо л ойлголоо, манайхтай ойрхон болохоор намайг харсан байх нь.

Ээж багш хоёрын яриа удалгүй дуусч багш ч явахаар болов.

"Баяртай багшаа" гэж хэлээд бөхийхөд Жэксон багш

"Баяртай, нэгдэхэд уулзъя" гээд машиндаа суун хөдөллөө.

Ингээд сургууль дээр ч гэртээ ч энэ багшийн царайг харах юм байна л даа.

TEACHER/Jackson Wang/Where stories live. Discover now