2

84 14 0
                                    

Бүсгүйчүүдийг машинд ороход дэлгүүр дээр ирсэн гурван залуу дээр нэг танихгүй залуу нэмэгдэн суусан байлаа.

Залуус нүүр дүүрэн инээгээд л танилцахаар яарч догдолсон царайгаар харна.
Бүсгүйчүүдээс зориглон асуусан залуу энэ удаад бас л түрүүлж ам нээнэ.

Залуучуудыг хоёр ангилдаг гэж нэг номон дээрээс уншиж байсан юм. Нохой шиг бас муур шиг. Гэхдээ энэ өндөр залуу гөлөг шиг юм. Инээд нь л тэгэж харагдсан учир ийм бодол төрлөө.

Залуу үргэлжлүүлэн Мингю гэж нэрээ хэлээд ичсэн байртай хажууд суух нэгнийг зөөлөн цохино.

Сүхёний найз гэгдэх бүсгүй ч бас зориглон нэрээ хэлнэ. Мина И Мина гээд давхраагүй ч том хоёр нүдээрээ хөөрхөн инээнэ. Энэ инээдийг ахин харах хүсэл хэнбугайд ч төрнө.

Мингю сая л санасан бололтой толгойгоо нэг маажаад
-Миний овог Ким Ким шүү гээд алгаа хооронд нь цохино.

Үүнийг сонссон залуус бүгд л инээнэ.

Жолоочийн хажууд суух хөөрхөн цагаан арьстай залуу -Жихүүн гээд төв царай гаргаснаа аа тийм миний овог И гээд Мингю рүү харан инээд алдана.

Ахиад л машин дүүрэн инээд.

Одоо залуус бүгд Сүхён руу харцаа чиглүүлж ярихыг нь хүлээнэ.

Үүнийг анзаарсан бололтой Сүхён тайрмал үсээ чихнийхээ араар оруулаад
-Жон Сүхён гэж ээрч муйрч хэлнэ.

Хамгийн чанга инээсэн нэгэн өөрийгөө танилцуулахаар цэх сууна. Нэг хоолойгоо засчихаад
-Тэр Жихүүнтэй адилхан овогтой Сокмин гэв.

Машин инээд хөөрөөр дүүрч зорьсон газартаа ч бас ирлээ.

Тэд далайн эрэг дээр иржээ. Хэн ч ингэнэ гэж төсөөлөөгүй байх. Жолооны хүрд атгах залуу сая л тэдний ярианд нэгдэн нэр усаа хэлнэ. Чой Сынчол гээд өнөөх инээдээрээ инээнэ.

Залуус түүнийг шоолж инээн хажууд нь суусан цагаан арьстай залуу нэг нударч аваад л
-Хөөе уур амьсгал эвдэхдээ мэргэжлийн юм аа гээд нөгөө хэдтэйгээ нийлэн инээж гарлаа.

Залуус машинаасаа буугаад л далайн зүг хурдтайгаар гүйнэ. Хойно нь үлдсэн Мина Сүхён нар ч тэдэнтэй нэгдэн ардаас нь гүйлээ.

Шөнийн тэнгэрт түгэх од биш энэ далайг тойрон гүйлдэх тэд л илүү тод гэрэлтэж байна.

Мингю мишин луугаа яван дэвсгэр авчраад суухыг урьлаа.
Бүгд л тэр дэвсгэр дээр эгнэж суугаад яриа эхлээгүй байхад л инээж гарлаа.

Залуу насны жаргалтай шөнө. Зүгээр л инээднээс нь мэдрэгдэх эрч хүч. Танилцаад нэг ч хоноогүй ч багийн найзууд шиг яриа өрнүүлэх тэд.

Санаа зовох зүйлсээ хойш нь тавиад жаргалтайгаар инээх тэдний залуу нас.

YouthWhere stories live. Discover now