8

50 10 0
                                    

Зуны улиралд халуун өдрүүд байдгийн хэрээр хаа сайгүй бороо асгардаг ийм өдрүүд ч бас олон бий.
Өглөөнөөс хойш тасралтгүй шаагих бороо залуусын сэтгэлийг гэгэлзүүлнэ. Гараад гүймээр, болзмоор, тэврүүлмээр тийм сэнгэнэсэн мэдрэмж.

9 цагаас хойш Минагийн болзоог сонсож залхсан Сүхён дэлгүүрийн цонхоор гадаах үзэмжийг ажна. Тэр ч бас борооноор гараад гүймээр байвч татаад босгох нэгэн л дутчихлаа.

Дэлгүүрийн хаалгаар борооны цувтай нэгэн эрхэм орж ирнэ. Кассан дээр 2 сүү бичүүлэхээр ирэхдээ өмссөн цувныхаа малгайг буулган ярзайтлаа инээнэ.
Энэ инээд Сүхёний нүүрэнд жаргал бэлэглэх шиг.

Залуу хоёр сүүнийхээ нэгийг нь Сүхёнд өгч борооноор хамт гарцгаая гэж цоглог гэгч  хэлнэ.
Сүхён ч дотроо татаж гаргах хүн нь ирсэн байгааг анзаарлаа.

Минад дэлгүүрээ захиж үлдээчхээд Мингютэй хамт гадагшаа гарлаа.

Мингюг шүхрээ дэлгэхтэй зэрэгцэн Сүхён түүнээс
-Чи бороонд дуртай юу гэж асууна.
Мингю ч бодох зүйлгүй шуудхан л мэдээж гэхэд Сүхён
-Тэгвэл шүхэр хэрэглэхгүй байцгаая.

Жижигхэн зүйлсээс ч цочдог энэ бүсгүй хааяа хэрсүү нэгэн болох нь энэ өндөр залууд ихэд л сонирхолтой санагдана.

Тэд шүхэргүй бороон дундуур гүйнэ. Гэхдээ тэдэнд залуу нас бий. Энэ бороон дуслууд тэдний бие дээр эрч хүч болон асгарж байна уу гэлтэй жаргалтайгаар хөөцөлдөнө.

Би маргааш халуурч хэвтвэл чи манайд ирэх хэрэгтэй шүү гэж жаахан хүүхэд шиг хэлэх Мингюд Сүхён хариуд нь
-Тэгвэл чи надад цалин өгөх юм уу?
Энэ асуултанд Мингю Сүхён рүү харчхаад л
-Миний аргыг яагаад надад хэрэглээд байгаа юм?
-Зүгээр л болохгүй гэж үү?
-Үгүй л дээ. Тэгье ээ цалин өгнө. Заавал ирээрэй.



Сүхёний талаас

Би нэг хүнтэй танилцсан. Биш ээ нилээн хэдэн хүнтэй. Тэдэн дундаас нэг хүн нь надад таалагдсан. Таалагдах биш бүр дурлачихсан.

Тэр хүн надад халуун өдрийн үдэш шиг л сайхан мэдрэмж төрүүлдэг. Бас асгарч байгаа борооноор хөл нүцгэн гүйх зориг өгдөг.


Мингюгийн талаас

Дурлачихсан. Халуун өдөр цангаагаа тайлах гэж байгаад л. Дурлалыг тийм хэцүү гэж бодоогүй ч ийм амархан ч гэж бодоогүй. Зүгээр л байгаагаар нь дурлачихсан. Ярих яриа бүрт нь. Өгдөг мэдрэмж бүрт нь. Үүлийг түүнд өгнө гэж хэлэх үедээ сэтгэлдээ тэнгэрт хүрчихсэн байсан. Түүнтэй байх цаг мөч болгон диваажин шиг. Түүнийг Сүхён гэдэг бас миний дурласан эмэгтэй.


Сүхён үүрээр сэрэн дуудлага хүлээн утсаа байн байн харна. Өдрийн нэг цагийн алдад хүссэн дуудлага нь ирэв бололтой хурдан авч хариулна. Утасны цаанаас сөөнгөтсөн хоолой гарж хурдан ирээрэй гэж хэлнэ.

Утсаа таслаад өглөөнөөс хойш өмсөж бэлдсэн хувцастайгаа гарлаа. Мингюгийн гэрийн гадаанаас хэрэгтэй ногоо болон эм аваад хонхыг нь дарлаа.

Цаанаас гүйж байгаа бололтой түжигнэсэн дуу гарсны дараа хаалга онгойв.
Өвдсөн гэх царайгүй байх Мингюг харсан Сүхён буцаж явах гэтэл Мингю гарнаас нь татаад
-Нөгөө юу ... цалин өгнө өө. Бас би жинхнээсээ өвдчихсөн. Нээрээ шүү. Үнэн гээд л хурдан хурдан ярина.

Сүхёнийг хоол хийх хооронд Мингю
-Сынчол Мина хоёр үерхчихсэн гэсэн.
Лууван хэрчиж байсан Сүхён хариуд нь
-Сонссоон өчигдөр.
Мингю нүдээ томруулж ирээд л
-Чи надаас түрүүлж мэдсэн хэрэг үү гээд л орон дээр байсан утсаа шүүрээд Сынчол руу залгана.

Утас авахтай зэрэгцэн шууд л ахдаа гомдоллож
-Ах аа та яагаад надад эрт хэлээгүй юм бэ. Өчигдөр үерхсэн хэрнээ өглөө хэлсэн шүү дээ. Надад үнэхээр гомдолтой байна гээд л ярих хойгуур нь Сынчол утсаа таслаж орхив.

Энэ бүгдийг харсан Сүхёний нүүрэнд инээмсэглэл тодорно.

Тэд ингэж л эхэлсэн. Томоогүй жаахан хүүхэд шиг. Эрх чөлөөтэй бас дураараа.

YouthWhere stories live. Discover now