9

42 9 0
                                    

Хоол болох үед томоотой гэгч суугаад хоол аягалахыг хүлээх энэ залуу. Хэн ч харсан  сайхан залуу гээд хэлэх ч жаахан хүүхэд шиг ааштай гэдгийг найзуудаас нь өөр хүн гадарлахгүй л болов уу.

Хоол идэхдээ тэдний ярилцах зүйл нь үнэхээр эрүүл хүмүүсийн яриа лав биш.

Мингю халбаганд орсон лууванг харчхаад
-Сүхён аа луувангаар хүн алж болох болов уу?
Үүнийг сонссон Сүхён гайхсан ч болно гээд хоолоо амандаа хийнэ.
Сонирхсон залуу яагаад гэсэн царай гарган хариулт хүлээнэ. Хоолоо амандаа хийх гэснээ болин бүсгүй залуу руу харцаа шилжүүлээд
-Хоол идэхдээ яриад байвал идэж байгаа луувандаа хахаад үхчихнэ. Ойлгосон уу?

Тэдний яриа сүүлдээ сарлуу явахаар төгссөн юм. Тэдний аялал саран дээр үргэлжилнэ гээд төсөөлдөө. Сонирхолтой хүмүүс.

Сүхёнийг явах болоход Мингю гарнаас нь хөтлөөд цээжиндээ чангаар тэвэрнэ. Сүхён гайхан асуулт эрсэн нүдээр харах бол Мингю жаргалтайгаар инээгээд
-Өнөөдрийн цалин. Энэ байна гээд илүү чанга тэвэрнэ.

Хөтөлсөн гараа тавилгүй сул гараараа шүхэр аваад
-Хүргээд өгье гэхэд нь
одоо ч гайхсан бүсгүй
-Тэгвэл шүхрээр яах юм. Бороо орохгүй гэсэндээ.
Мингю хөнгөн инээгээд явцгаая гээд гарнаас нь зулгаана.

Байрнаасаа гарахтай зэрэгцэн Мингю шүхрээ дэлгэн явна.
Сүхён
-Яагаад дэлгээд байгаа юм.
-Хоёулахнаа байх гээд л шүхэр авсан юм аа.

Тэд зэрэг инээлдэж урт гудамжийг хөгжөөнө.
Сүхёний гэрийн гадаа ирэхэд нэг залуу зогсож байх нь тэр. Мингю их л сүрхий Сүхёний өмнүүр орж зогсоход Сүхён инээдээ барьж ядан
-Манай ах танилцаарай гээд гараа татаж авна.

Энэ бүгдийг харсан Вонү
-Найз залуу чинь юм уу?

Сүхён хэсэг дуугүй зогссноо хэд хоног алга болчхоод ахын хэлэх үг мөн юм уу?

Вонү ч ойлгосон бололтой доошоо нэг хараад оръё гээд Сүхён руу гараа даллана. Харин шүхэртэй залууруу огтоосоо ч харсангүй.

Гэртээ ормогцоо Вонү Сүхёноос
-Тэр хүү зүгээр биздээ. Бороо ороогүй байхад шүхэртэй гэхэд бүсгүй
-Тэр хүү зүгээр биш ээ. Тэр хүү надад сайн гээд ганцаараа баахан инээнэ.

Халуун зун удахгүй дуусна. Харин энэ асгарах шиврээ бороо хурдан дуусвал энэ залуу хосд л хэрэгтэй юмсан.

Нимгэн даашинз өмссөн бүсгүйг энэ борооноор норгохгүй байлгахаар хичээх залуу хэцүү царайтай гудмаар алхана.

Минагийн урвайсан царайг харах Сынчол
-Бороо орно гэж мэдээгүй болохоор... уучлаарай.
Мина инээгээд
-Үгүй ээ хэн ч мэдээгүй болохоор харин ч хөгжилтэй байна. Сынчол хариуд нь гарнаас нь хөтлөөд
-Тийм байх нь ээ. Тэгвэл надад ч бас хөгжилтэй байна. Маргааш ч бас болзох уу?
Энэ үгэнд бүсгүй хөнгөн инээгээд
-Нөгөөдөр ч гэсэн.

Бороо ч гэсэн хэн нэгний жаргалтай дурсамж болдог. Бороо энэ залуу насны чимэг болдог.









A/n
Сэвэнтийн маань гэрээгээ сунгаад үнэхээр жаргалтай байна. Удаан хугацаанд хамтдаа алхцгаая. 13

YouthWhere stories live. Discover now