7

47 10 0
                                    

Мингю Сүхёнийг тэврэн нурууг нь зөөлөн илнэ. Тэгэхэд хэлсэн ганц үг Сүхёний нулимсыг зогсоож инээмсэглүүлсэн юм.

Буцах замдаа Сүхён тэнгэрлүү нэг хараад
-Саяны хэлсэн зүйлээ заавал биелүүлээрэй. Үүлийг миний гар дээр заавал тавих хэрэгтэй шүү.
Мингю бодол хийснээ
-Би үсрээд л үүлийг барьж авахаар жаргалтай байна гээд үл мэдэг инээнэ.

Ахин нэг халуун өдөр тасралтгүй хангинах утасны дуунаар эхэлнэ.

Хэдэн ч удаа дуудуулсанг нь мэдэхгүй ч эцэсд нь Сүхён утсаа чихэн дээрээ барьлаа.
-Сүхён аа зүгээр биз дээ. Би өглөө гүйж байгаад Сынчолын найзуудтай таарсан. Тэгээд өнөөдөр уулзахаар болчихсон шүү. Ойлгоно биз дээ.
-Юу би нөгөө...
-Тэд өдөр ирээд авна гэсэн шүү. Би хувцсаа сольчхоод очих болно оо.
Сүхён өөрийнхөө бодлыг хэлж амжаагүй утас тасарлаа.

Сүхён ч босон бэлдэж эхэллээ. Шүршүүрт ч орж тэр байтугай тольны өмнө хэдэн минут зогсоод ч амжив.
Хаалга дуугарахтай зэрэгцэн Сүхён ч бэлэн боллоо.

Минагийн өмссөн цэцэгтэй цагаан даашинз түүнд их л гоё зохиж. Харин Сүхёний өмсөн байх жинсэн шорт сул цагаан цамц сэтгэлийг нь гонсойлгоно. Мина үүдээр орж ирээд л
-Хён аа чи чинь юу гэснээ түүнийг дагуулан хувцасыг нь онгичиж гарлаа. Хэдэн минут хэртэй болсны эцэст усан цэнхэр даашинз хүчээр өмсгөн гэрээс нь авч гарав.

Тэднийг уулзах газраа ирэхэд Мингю Сокмин хоёр машиныхаа хажууд юм ярин зогсоно. Хоёр бүсгүйг хараад Сокмин инээн гараа даллах бол Мингю гадуур өмссөн хүрмээ тайлаад Сүхён руу шидчихлээ.

Тэд машинд суун явсаар нэгэн хөдөө ч гэх үү зэлүүд газар ирлээ. Хаа сайгүй цэцэгсээр хүрээлэгдсэн үзэсгэлэнтэй газар. Тэднийг угтан Сынчол, Жихүүн болон Жисүү нар зогсож байв.

Цэцэгсийн дунд дэвсгэр дэвсээд дундаа өөрсдөө хийсэн хоолнуудаа тавиад бүсгүйчүүдийг суугаач гэж урьна. Жисүү Сүхён руу хараад
-Энд байгаа ганц цэцэг нь Сүхён бололтой гэчхээд Мингю руу харж инээнэ.
Мина үүнийг сонсоод
-Би ч бас. Би ч гэсэн цэцэг гэхэд
Сынчол Жисүүг цохиж аваад
-Тийм ээ, чи Минаг мартчхлаа.

Цэцэгний тухай яриаг Жихүүн таслаад
-Энд ганц л цэцэг байгаа тэр нь Сокмин шдээ. Одоо болцгооно гээд нухацтай царай гаргахад нь бүгд л инээлдэнэ.

Идэж ууж ярьж хөөрсөн зуны халуун өдөр. Тэдний дурсамж ахин нэмэгдсээр тэдний хоорондох зай ойртсоор.

Оройн сэрүүн ороход тэд хоёр машинд хуваагдаж суугаад хурдлан давхилаа.
Сынчол цонхоо нээгээд
-Мингю удаан байна гэсээр ярзайтлаа инээнэ.
Энэ үед Мингю толгойдоо болгоомжтой байх хэрэгтэйг сануулан зөөлөн давхина. Учир нь хажууд нь Сүхён сууж байгаа шүү дээ.
Ард талын суудлаас Сокмин
-Гю яаа жаахан хурдан тэднийг гүйцье л дээ гэсээр гомдоллоно.

Явсаар анх уулзсан дэлгүүрийн үүдэнд ирэхэд Мина Сүхён нар бууна. Мингю ард талын суудлаас түүсэн цэцгээ барин Сүхёний хажууд зогсоно. Гаран дахь гоёмсог цэцгээ Сүхён руу сарвайж
-Чам шиг болохоор нь түүчихсэн юм.
Гайхсан Сүхён
-Намайг түүчихэж байгаа юм уу? Тэгвэл би одоо үхчихсэн үү гэвэл
Тэднийг сонсож байсан залуус бүгд Мингюг шоолж инээнэ.
Сүхён ч инээж байснаа болин
-Баярлалаа гээд цэцгийг авлаа.

Сынчолд Жихүүн нэг цэцэг атгуулаад Мина руу түлхэж орхилоо. Сынчол ч Жихүүн рүү нэг муухай харчхаад
-Мм маргааш завтай бол кино үзэхээр гээд л хэлэх үгээ зөөх хооронд Мина хурдан хурдан толгой дохино.

Чи бид хамтдаа байвал инээж чадна. Чамтай л байвал нисч чадна.

YouthWhere stories live. Discover now