4

47 8 0
                                    

Хэдэн төрлийн хоол идсэнээ мэдэхгүй цадталаа идэж аваад Жисүүг хамт авж явах зөвшөөрөл гуйж хэсэг тоглосны эцэст хөдлөхөөр боллоо.

Жисүү болон Сокмин нар арын багааж дээр суухаар болж бусад нь болгоомжтой байхыг сануулна.

Буцаад хот руу явж нэг өдрийн хөгжилтэй дурсамж болж үлдэнэ гэхээр Сүхёнд харамсалтай байлаа.

Мингю утсаараа хэн нэгэн рүү зурвас явуулчхаад Мина Сүхён хоёр луу хараад
-Бид найзууд болсон биздээ. Дахиад уулзаж хэмээн үгээ дуусгаж амжаагүй байтал Жихүүн урдаас
-Мингю чи чинь зүгээр үү. Найз болоогүй байтлаа биднийг дагаад энэ хол ирэв гэж дээ гээд хөхрөнө. Мингю ч мөчөөгөө алдалгүй. Ах аа та зүгээр үү. Өөрсдөөс нь асуух хэрэгтэй гэж хошуугаа цорвойлгон ярьчхаад буцан Мина руу харан найзууд биздээ гээд гараа хацартаа аваачна.

Мина ч дуртай нь аргагүй дараа нь хамт явахыг зөвшөөрнө.
Сүхён ч бага зэрэг толгойгоо дохино.

Тэдний дэлгүүрийн үүдэнд ирэхэд Жихүүн найзууд гээ биздээ дугаараа гээд утсаа сарвайлгахад бүгд орлилдоно.

Хоёр бүсгүй залуусын явахыг хараад дэлгүүрлүүгээ орлоо. Оронгуут Мина том нүдэлсээр надад тэр Сынчол үнэхээр таалагдсан гээд л түүний тухай ам хуураагүй ярьж гарлаа. Надруу нэг харчхаад чамд ч нэсэн тэр өндөр хүү таалагдсан л биздээ гээд томоор инээнэ.

Би үгүйсгэн тэр ч надруу дайран хөөцөлдөн бие биелүүгээ үг унагана.

Мина ч харих болж Сүхён гэрлүүгээ орлоо. Харанхуй гэр түүнийг угтана. Тэр дассан байртай хөргөгчнөөс гоймон авч чанахаар боллоо. Утас дуугарснаас болоод цочих энэ хориод насны бүсгүй үнэхээр аймхай бололтой. Утсаа автал цаанаас танил хоолой состоно.
-Би нөгөө чиний найз биш ээ мм нөгөө Ким Мингю гээд л үг үсгээ хойно урд нь оруулан ярих нэгнийг Сүхён сонсоод л инээмсэглэж байлаа.
-Тэгээд
-Нөгөө маргааш завтай юу гэж л
-Дэлгүүрээ харах ёстой болохоор завгүй байх
-Би завтай болохоор дэлгүүр дээр чинь очиж болох уу?
-Тэгвэл ирж болно оо. Маргааш ачаа бууна чи хэрэг болох нь байна.
-Тэгвэл ачаа зөөвөл чи надад цалин өгнө шүү. За тохирсон шүү. Баяртай гээд өнөөх дуржигнуулдаг шигээ хурдан яриад тасаллаа.

Минут давахгүй ч инээмсэглэсэн энэ мөч хэн хэнд нь үнэ цэнтэй санагдана. Тэдний томоогүй залуу нас.

Ахин утас дугарахад Сүхён авахгүй удсан ч эцэст нь авлаа. Танихгүй эрийн хоолой сонсогдож бүсгүй гунигт автах шиг.
-Сайн байгаа биз гэх цөөхөн үг Сүхёний нүднээс нулимс гаргахад хүргэжээ. Нулимсаа арчаад
-Тийм ээ, сайн байгаа ааваа та сайн байгаа биз дээ
-Тэгэлгүй яах вэ ийм мундаг охинтой болохоор сайн байгаа гээд инээх дуу сонстоно.
-Хоолоо сайн идэж байгаа юу?
-Чи л өөрөө сайн ид эндэхийн хүмүүс надад ямар сайн гээч.
-Би амралтын өдөр очноо.
-Ядарна шүү дээ. Утсаар ярихад л болно. За ингээд орох боллоо. Дараа нь аав нь залганаа. Хоолоо сайн идээрэй.

Утас ч тасарж бүүдгэр гэрэлтэй чимээгүй өрөө хэн нэгний мэгшин уйлах дуугаар дүүрлээ.

Тэдний залуу нас тэр чигээрээ жаргалыг өвөртлөөгүй. Хаа нэгтээ бяцхан гунигийг тээсээр л байсан. Гэвч тэдний залуу нас нахиалж эхэлсэн.

YouthWhere stories live. Discover now