-
"Хүмүүс намайг төгс эсвэл өөр юу ч гэж хэлж болох юм, гэхдээ хүн бүр өөрийн гэсэн хэцүү цаг үетэй тулгардаг тийм биз? Намайг ийм байгааг харж буй анхны хүн бол чи..."
-Хөөх?
Энэ надаас гарах цорын ганц хариу үйлдэл байсан юм.
Хэцүү цаг үе?
Би хэзээ ч Хван Хёнжинийг бусад хүмүүсийн адил "төгс хүүхэд" гэж бодож байгаагүй. Гэхдээ түүнийг өөрийн нүдээр ийм байдалтайгаар харна гэж бодсонгүй.
"Уучлаарай, би чиний яриад байгаа зүйлийг нэг л сайн ойлгосонгүй. Гэхдээ хөхөрч, шалбарсан сорви хаа сайгүй байна. Чи зүгээр үү? Ямар нэгэн юм болсон юм уу?"
"Эцэг эх маань намайг зодсон. Өмнө нь ч зоддог байсан. Шинэ зүйлгүй. Тэднийг яагаад одоог хүртэл салах талаар боддоггүйг би гайхдаг юм. Би ч гэсэн хүн шүү дээ. Би хэдий тэдний хүүхэд ч гэсэн уураа гаргах гэж зоддог зодуур байхаас үнэхээр их залхаж байна." ийн хэлээд тэр үнэхээр өрөвдөлтэйгөөр инээнэ.
"Чи одоо яах бодолтой байна? Зугтах уу?" би юу ч бодолгүй асуучихав.
"Үгүй ээ, би өчүүхэн ч болов эрүүл ухаан, хариуцлагатай."
"Аан, тийм байх нь ээ..." надад үүнээс өөр хэлэх үг олдсонгүй.
"Мхм, чи ганцаараа амьдардаг уу?" тэр ингэж хэлээд дүрэмт хувцсанд хатгасан байх нэрийн тэвдгэн дээрх нэрийг минь уншихыг хичээв.
"Чой Минсо?"
"Мэдээж би ганцаараа амьдардаггүй, эцэг эхтэйгээ хамт амьдардаг боловч өнөө орой гэртээ хонохгүй байх гэж бодож байна..."
Би тэдэнд бороо зогсохгүй нь бололтой тиймээс өнөөдөр найзындаа хоночихно санаа зоволтгүй гээд худлаа хэлчихсэн. Яг үнэндээ би эмээгийнхээ гэрт очих гэж байна. Энэ гэрийн түлхүүр надад байдаг гэдгийг хэн ч мэддэггүй, тэр ч байтугай эцэг эх маань түүнийг нас барахаасаа өмнө байраа аль хэдийн зарсан гэж боддог ч яг үнэндээ тэр үүнийг надад үлдээсэн.
Би түүнийг ийм их шарх сорвитой ганцаараанг нь үлдээж чадахгүй нь.
Хёнжины бие их хөндүүртэй байгаа бололтой араас минь чимээгүйхэн даган алхана.
Түүнийг ийм байдалтай харах үнэхээр хэцүү байлаа.
Эцэг эхчүүд чинь насанд хүрсэн хүмүүс биз дээ?
Тэд өөрсдийн асуудлаа хэн нэгнийг өвтгөхгүйгээр хэрхэн шийдэхийг мэддэг л баймаар юм.
Хэдий эцэг эх нь өөрсдийн асуудлаа шийдэж чаддаггүй байлаа ч яаж өөрийнхөө төрсөн хүүхдийг уураа гаргах гэж боксын мишок шиг ашиглаж, хог шаар мэт харьцдагийг гайхаад гайхаад ханахгүй нь.
Зарим том хүмүүс манай сургуулийн бусдыг дээрэлхэж, өвтгөдгөө хобби гэж боддог новшнуудаас ялгагдахааргүй л юм байна.
"Үнэндээ, Минсо би чамайг таньдаг. Таньдаг ч гэж дээ би Феликстэй танилууд юм л даа тэгээд түүнээс чиний талаар их сонсож байсан. Чамайг зөвхөн хичээл хийхийг л мэддэг, хайхрамжгүй хүүхэд байх гэж бодтол дөнгөж хорин минутын өмнө л танилцсан миний шархыг цэвэрлэх гээд гэр лүүгээ дагуулж явж байна. Чамайг үнэхээр буруугаар бодож байсан бололтой." Хёнжин гэнэт ийм урт өгүүлбэрийг нэг амьсгаагаар дуржигнуулчихав.
"Мэдэхгүй л юм даа. Зүгээр л чамайг ийм байдалтай харах хэцүү байна."