4

9 0 0
                                    


-

"Байна уу?"

"ЧОЙ МИНСО ЧИ ХААНА БАЙГАА ЮМ?! ХИЧЭЭЛ ТАВАН МИНУТЫН ДАРАА ЭХЛЭЛЭЭ! ХУРДАН ИР!!!"

Феликс над руу хамаг чадлаараа орилж байлаа. Юу ч гэсэн энэ Австрали хүү тайвшрах хэрэгтэй.

-Би өнөөдөр сургууль руу очно гэж бодохгүй байна. Миний бие жаахан тавгүйрхээд байгаа болохоор өнөөдөртөө амарлаа. Тийм болохоор багшид ойлгуулаад хэлчхээрэй, найдлаа шүү" тайван гэгч нь хариултал

"ЧИ ӨВДЧИХСӨН ЮМ УУ?!"

"Яахав би яг ч өвдөөгүй л дээ. Гэхдээ хэн нэгэ- Надад асрах хүн байгаа юм аа. Түүнийг ийм байдалтай орхиж чадахгүйн ээ."

"Ахх, ойлголоо. Би багшид тайлбарлачихнаа, харин хичээлийн дараа чамайг эргэхээр-"

"Үгүй шүү, чи энд ирж болохгүй!"

"Яааагаааааад?!"

"Зүгээр л үгүй! Тэглээ ч би гэртээ байхгүй байна."

"Хмм? Чой Минсо гуай тэгвэл та хаана байгаа юм? " энэ удаад түүний хоолой илүү нухацтай сонсогдоно.

"Хаа нэгтээ. Өөрийн маш сайн мэдэх, мэдээж аюулгүй газар. Тиймээс санаа зовоод хэрэггүй ээ."

"Чи итгэлтэй байна уу? Чамайг ийм байхыг дахин хармааргүй л байна шүү.."

"Би итгэлтэй байна аа. Ликс, Би зүгээр. Тэглээ ч би өмнө нь чамд амласан. Мартаагүй биз?"

"Ахх- НОВШ, БАГШ ИРЖ БАЙНА. ДАРАА ЯРЪЯ!"

"И Феликс?"

Түүнийг унтаж байгаа байх гэж бодтол сэрээчих шиг боллоо. Хачин зүйл ярих гээгүй ч түүний хоолой зүгээр л хөөх.

"Мхм."

Би яагаад сандраад байгаагаа ойлгосонгүй.

"Тэр чиний найз залуу юм уу?" түүний хэлсэн үгэнд цочирдоод золтой л ууж байсан усандаа хахчихсангүй.

"Мэдээж үгүй! Би яалаа гэж түүн шиг орилоо хүнтэй болзох билээ? Бодохоос ч дотор арзайж байна."

"Тэр чамд санаа зовдог. Тэр чамайг халамжилдаг."

"Юу?"

"Март даа."

"Хмм, ингэхэд өглөөний цайгаа ууцгаах уу?"

Түүнд эвгүй сэтгэгдэл төрүүлэхийг хүсээгүй тул ярианы сэдвээ өөрчлөв.

Би гал тогооны өрөө рүүгээ бараг гүйх шахам оров.

Бороо зогсолтгүй орсоор л. Хичээлээ таслахад яг тохирсон өдөр!

"Энд шарвингийн бэлэн зуурмаг байна. Юу гэж бодож байна?"

Хёнжин толгойгоо зөөлхөн дохиод буцаад буйдан дээрээ хэвтэв.

Ямар гээч үзэсгэлэнтэй дүр төрх вэ?

RAINWhere stories live. Discover now