5

8 1 0
                                    


-

Бороо зогсолтгүй цутгасаар л.

Харин би энд охин бүрийн хүсэмжит залуутай хамт өглөөний цайгаа ууж байна.

Бие биедээ төвөг удахыг хүсээгүй тул чимээгүй хоолоо иднэ.

Түүн рүү харахад шарх нь өчигдрийнхөөсөө хамаагүй дээрдсэн харагдаж байна.

"Баярлалаа."

Тэр нам гүм байдалыг эвдэн ийн хэллээ.

"Зүгээр дээ."

Амандах хоолоо зажлангаа хэлчхээд буцаад хоолондоо анхаарлаа хандуулав.

Нам гүм байдал биднийг дахин бүрхэв.

Тэр хоолоо идэж дууссан бололтой аягаа угаахаар бослоо.

Түүний өндөрт энэ байрны гал тогоо хэтэрхий жижигдэнэ. Хёнжин яг л үлэмж биетэн шиг харагдаж байна! Аргагүй шүү дээ, хөгшин эмээд минь зориулж хийсэн болохоор тэр. Тэр үнэхээр инээдтэй харагдаж байгаа тул би инээдээ арай ядан барьж байлаа.

Би тэсэлгүй инээчхэв.

"Юу тийм инээдтэй байгаа юм?"

"Чиний өндөр бие энэ жижиг гал тогоонд аяга таваг угааж байгаа нь. Чи үнэхээр инээдтэй харагдаж байна!"

Энэ хачин сонсогдож байгаа байх л даа. Гэхдээ надад итгээрэй энэ үнэхээр инээдтэй харагдаж байна.

"Таны хошин шогийн мэдрэмж үнэхээр асуудалтай бололтой, Чой хатагтай."

"Өнгөрсөнд ч тэр хэн ч намайг энгийн гэж хэлж бараагүй юм байна.."

Гэнэтхэн санахыг хүсдэггүй, толгойноосоо бүгдийг нь бүр мөсөн арчиж хаяхыг хүсдэг тэр дурсамжууд бодогдов.

Урт бөгөөд богино түүх.

Миний дунд сургуулийн дурсамжинд нэг ч сайхан зүйл байдаггүй.

Хуучин ангийн минь хүүхдүүд ямар ч шалтгаангүйгээр надад дургүй байсан. Мэдэхгүй юм даа. Би одоо ч яагаад гэдгийг нь ойлгодоггүй.

Тэд надад бууж өгч, бүхнийг дуусгах шийдвэр гаргатал үнэхээр олон аймар зүйлсийг хийсэн. Гэсэн хэдий ч яг тэр үед гүүрнээс үсрэх гэж байхад минь Солонгост амрахаар ирсэн Феликс миний амийг аварсан.

Хэдий тэр үед Феликс зүгээр л нэг танихгүй хүн байсан ч үргэлж хажууд минь байх болно гэж амласан.

Үүний дараа би өөрийнхөө төлөө бүхнийг шинээр эхлэхээр шийдсэн.

Би аравдугаар ангийн хоёрдох улирлаас эхэлж энэ бүх хорт хүмүүсээс салсан.

Феликс ч манай сургуульд шилжин ирж бид үнэхээр дотно болцгоосон.

Миний сурлага, сэтгэл санаа ч сайжирсан тул-

Ооps!

Өнгөрсөнд болсон дурсамжиндаа хөвөх зуур Хёнжинтай хамт байснаа таг мартчихаж.

"Өнгөрсөнд?"

"Тиймээ."

"Чиний юу ярьсныг ойлгочих шиг боллоо, уучлаарай.."

"Уучилалт гуйсны хэрэггүй ээ. Би одоо зүгээр ээ."

Хёнжин хэсэг дуугаа хураан зогсож байснаа, өөдөөс минь харж суув.

"Хэрвээ ямар нэгэн юм бовол одооноос надад хэлж байгаарай.."

RAINWhere stories live. Discover now