-Дотогшоо ороод эргэн тойрноо ажиглатал сүүлд ирснээс хойш яг хэвээрээ байна. Хёнжин луу хартал тэр байшинг сонирхон тайван харагдах ч түүнийг өвдөлтөө арай хийн тэвчиж байгааг мэдэрч байлаа.
Түүнд зочны өрөөнд суугаад хүлээж байгаарай гэж хэлчхээд анхны тусламжийн хайрцаг олохоор явлаа.
"Би өмнө нь шарх цэвэрлэж үзээгүй тиймээс их өвдөх байх, тэвчээрэй."
Шарханд нь хүрээчгүй байхад тэр ёолов. Би түүнд урьдчилж хэлсэн. Анхных болоод ч тэр үү нэг л эвээ олохгүй байна.
Нэг сантиметр.
Бидний хоорондох зай.
Ингэж хэлэх нь зөв эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ түүнийг ийм ойроос харах намайг догдлуулж байна.
Бороо шивэрсэн жихүүн өдөр хэдий ч түүний дулаан амьсгалыг би бүрэн мэдэрч байна.
Хёнжиныг царайлаг гэдгийг мэдэх ч түүнд царайлаг гэх үг хангалтгүй мэт санагдана.
Түүний царай яг л грекийн хөшөө шиг хурц бөгөөд үзэсгэлэнтэй хэдий ч түүн рүү харахад дулаан, гэгээлэг мэдрэмж төрх нь хачирхалтай.
"Дуусчихлаа."
Хэрэглэсэн зүйлсээ хураачихаад буцаад ирэхэд өнөөх алдарт залуу надруу нүдээрээ инээн сууна.
Энэ инээмсэглэл намайг улам л догдлуулна.
"Баярлалаа."
Би толгой дохин хариу инээмсэглэлээ.
"Хэдий шархыг чинь цэвэрлэсэн ч чи эмнэлэг явах хэрэгтэй."
"Хэрэггүй ээ, хэд хоногийн дараа гэхэд зүгээр болчихно. Битгий санаа зов."
Хёнжин цонх руу ширтэн гадаах орчноо ихэд ажиглан сууна.
Бид хоёул дуугаа хураачхав.
Энэ нөхцөл байдал тийм ч эвгүй байсангүй. Харин ч надад таалагдаж байна. Үнэхээр тайван бөгөөд нам гүм.
Би бороонд дургүй. Үнэхээр их. Гэхдээ энэ удаад тэгж санагдсангүй. Яагаад ч юм бороо намайг тайвшруулж байна.
Хичээлээ тарчхаад автобусаа хүлээн ганцаараа зогсоогүй болохоор тэр үү?
Эсвэл өнөө орой надтай хамт цагийг өнгөрүүлэх онцгой хүн байгаа болохоор уу?
"Ганцхан өнөөдөр л энд хонож болох уу? Зөвхөн өнөө шөнө."
Тэр нам гүм байдлыг эвдэн ийн асуув.
Би итгэлгүйхэн толгойгоо дохилоо.
"Би маргааш хичээлээ таслах байх.."
"Яагаад?"
Тэрээр ихэд сонирхсон байртай асуув.
Өөртөө л сонсогдохоор хэлсэн гэж бодсон юмсан.
"Чамайг ийм байдалтай ганцааранг чинь үлдээж чадна гэж бодохгүй байна. Маргааш би байхгүй бол хэн чиний шархыг цэвэрлэж өгөх юм? Хэрвээ чи мартчихсан бол гар чинь бэртчихсэн." ингэж хэлээд түүн рүү инээмсэглэлээ.
"Чиний инээхийг хараад л миний шарх эдгэрч байна."
Хөөх, тэр сээтгэнүүр байсан юм уу?