18. Чамайг унтаж байхад

161 16 17
                                    


Чи газар дээр унтчихсан байх бөгөөд тэрүүгээр нэг өнхрөөд унтаж байв.
Сонхва: Нэг бодлын шал угаахгүй амар боллоо гэсэн шигээ чамайг хараад зогсож байна. /Миний үгийг сурчихжээ -,- хха/

Чи Хунжүнийг дуу бичиж байгааг нь харж байгаад унтчихжээ. Хунжүн чамайг хоёр гар дээрээ зөөлхөн өргөөд өрөөнд чинь оруулан хэвтүүлээд хөнжлийг чинь хүртэл нөмрүүлэхээ мартсангүй.
Хунжүн: яагаад ийм хөөрхөн байдаг байнаа гэж хэлээд чиний духан дээр зөөлхөн үнсээд ажлаа хийхээр явлаа. /ооё кк/

Юну: Юу вэ? Унтаж тоглоод эхэлчихсэн юм уу? Гээд чиний хажууд хэвтээд чамайг чанга тэвэрсээр давсанд явлаа гэж. /өө чи унтаж тоглож байсан юм уу? Хө хха/

Чи ширээн дээр гараа дэрлээд унтчихсан байлаа. Тэгсэн мань Ёсан "Андаа, тахиа авч идэх үү?", "Энэ удаад би чамд яг өгнө өө", "Уурлаад байгаа юм уу" гээд энд тэнд чинь гарч хатгасаар байгаад сэрээчихлээ. /алаач энийг хха/

Саныг унтаж байхад нь чи түүний хажуугаар орон унтсан бөгөөд чи халууцаад сэрсэн чинь Сан чамайг тас тэвэрчихсэн хошуу ам нь цорвойчихсон тухтай нь аргагүй тонтойгоод унтаж байлаа.

Чи тухтай нь аргагүй сайхан унтаж байв. Мань Минги тэнд аз жаргалтай нь аргагүй чамайг ширтээд чиний зургийг дараад сууж байв. Төд удалгүй гал тогоонд хэншүү үнэртэх бөгөөд чи ч гайхаад сэрвэл хэргийн эзэн хэнгэргийн дохиур Минги халбаган шанагаа барьчихсан шилэн хүзүүгээ маажсан шигэн малийгаад "Ууг нь чамд хоол хийж өгөх гэсэн чинь тогоондоо хоол хийгээд өгчих шиг боллоо" гээд зогсож байлаа. /хөөрхий сэтгэл нь сайхан юм даа хха/

Үён чамайг унтсан байхыг хараад чамайг энд тэндээс чинь хатгаж эхэлсэн ба төд удалгүй чиний нүүр лүү үлээж гарлаа. Чи гүрийгээд хэвтээд байсан болохоор Үён тэвчилгүй орон дээр гаран дэвхэцсээр Stray kids "Miroh" бүжиглэсэн байдаг юм аа. Чи ч багахан бухимдсаар сэрвэл "ӨЛСӨЖ ҮХЛЭЭ" гэх Үёны орилоон чамайг угтаж авсан юм даа. /аяа яана даа Үён минь хха/

Чамайг унтаж байгааг харсан Жуну яаж энэ сайхан боломжийг алдах билээ. Чиний нүүрэн дээр зураг зурж, уруулын будгаар чинь толин дээр сараачаад зогсолгүй чиний дотуур хувцсыг хүртэл хайчилсан байв. /ээ хайрхаан. Гончиг сумлаа минь гэж. Энэ одоо яаж байгаа туучий вэ хха/






Ад: сайн уу? Мангар муриач намайгаа уучлаарай 😛. Одоо идэвхитэй байхыг хичээнэ ээ.

Сониноос би та хэдэд ойрын хэдэн сарын/магадгүй жилийн төлөвлөгөөгөө харуулах уу? Та хэдийн саналыг ч бас сонсъё хх.

🔥Ateez🔥Reaction 🔥Where stories live. Discover now