20. Ateez чиний ээж байсан бол

127 13 4
                                    


Хэрвээ Сонхва чиний ээж байсан бол чамайг гэртээ ирэхэд бараг бүх зүйл гялалзаад л, шал мал чинь бараг толь шиг харагдана. Тэнд ч хоол буцлаад, тэнд угаасан хувцас тохоотой, тэнд ч Сонхва тоос шороогоо арччихсан гүйж байгаа зураглал л харагдах байсан байх даа.

Хэрвээ Хунжүн чиний ээж байсан бол чи их хариуцлагатай, түшигтэй хүн болж төлөвшсөн гэдэгт би нэг бөөрөө тавилаа. Аливаа зүйлийг хийхдээ чин сэтгэлээсээ хийдэг, нэг ч зүйлийг орхигдуулалгүй чиний хичээлийг ялгаж өгөөд л, хичээлийг чинь хамт хийлцдэг ээж байх байсан биз.

Хэрвээ Юну чиний ээж байсан бол их хөгжилтэй ээж байх байсан гэж би бодож байна. Чамайг орой ирэхэд л халуун дулаан яриагаар угтаж аваад л, хааяахан яриан дундаа чамайг 5:0 хийхээ ч бас мартахгүй. Түүнд чадахгүй зүйл гэж байхгүй. Тэр дундаа тоглоомонд бол бүр тэнгэртээ гэж байгаа юм аа. Орой бүр та хоёр мөрийтэй хөзөр тоглох бөгөөд чиний халаас хоосрохын наагуур л та хоёрын тоглоом дуусдаг ажгуу.

Хэрвээ Ёсан чиний ээж байсан бол танайх тахианы фермтэй байх байсан гэдэгт би нэг бөөрөө тавилаа. Чамайг өглөө хичээлдээ явахад ээж чинь чамд амттай тахиа шарж өгнө, өдрийн хоол бас л тахиа, орой бас л тахиа. Гэхдээ ээжийн чинь хийж өгсөн шарсан тахиа бусдаас онцгой. Юу нь онцгой вэ гэвэл "Ээжийн халуун дулаан сэтгэл" ёстой л үнэртсэн шиг үнэртдэг. Өөр хаанаас ч идэж чадахгүй урлагийн бүтээл. Тэр ч бас чамайг яаж зүгээр байлгаж байх вэ дээ. Чамайг 5:0 битгий хэл өдрийн хэд хэдэн удаа 30:0 хийчихээд сууж байдаг savage mom юм аа.

Хэрвээ Сан чиний ээж байсан бол чиний хүсэл сонирхлыг маш их хүндэлдэг, үргэлж чиний ард асаалттай танк шиг байж, хамгаалдаг ээж байх байсан гэдэгт эргэлзэхгүй. Чиний эрүүл мэндэд хэнээс ч илүү анхаардаг тул өөрөө дургүй ч ногоотой хоол их хийж өгдөг лаг ээж байх байсан.

Хэрвээ Минги чиний ээж байсан бол тэр чамтай хамт халуун усны газар явах их дуртай ээж байсан. Тэр чамаар нуруугаа угаалгах гэж явж байгаа юм. Бас та хоёр хамтдаа хааяахан охидын болзоо хийгээд гадуур зугаалаад амжчихна. Тэр ер нь их бужигнуулдаг ээж байх байсан гэдэг дахиад нэг бөөр байдаг бол тавьчихмаар л байна шүү хх.

Хэрвээ Үён чиний ээж байсан бол магадгүй чиний амнаас өлсөж байна гэдэг үг лав гарахгүй биз. Гарвал ёстой нүгэл болно шүү дээ. Үён чамайг өлсчих вий гээд өдөрт 3 биш 4 бас л биш дор хаяж 5 удаа хоол хийж өгдөг бөгөөд чиний өдрийн хоол бараг л цайны газар нүүлгээд ирчихсэн юм шиг л байдаг. Ээж чинь их нөхөрсөг болохоор их олон найзуудтай. Тэр найзууд нь ч бас чамд их хайртай хүүтэйгээ гэрлүүлнэ гээд хүртэл яриад амждаг гээд л бод. (Үёны найзууд эгч нар гээд Ёнжүн, Чанбин, Мүнбин нэмээд хүүг нь бас бодчих хх)

Хэрвээ Жуну чиний ээж байсан бол за ёстой есөн жид нь бүрдчихсэн ээж байсан гэдэгт хацрын хонхорхойгоо тавилаа. Чамайг юу бодож байгааг зүгээр л унших бөгөөд чиний утсан дээр байршил тогтоогч хүртэл суулгасан, найз залуутай болж байгаа эсэхийг хүртэл бүгдийг мэднэ. Чимээгүй байж байгаад цаагуураа чамайг бас хөөрхөн шоглоод ч амжина. Хааяахан нээх зэвүүн яг голын нь олтол ёжилчхоод л. Ер нь аймаар ээж байх байсан. Гэхдээ түүний чамайг гэх хайр юу юунаас ч их билээ.

🔥Ateez🔥Reaction 🔥Where stories live. Discover now