Сонхва та хоёр гадуур их болздогийг ч хэлэх үү өнөөдөр ч бас болүоонд явж байна. Тэгтэл тэр чам руу ялдамхан инээмсэглэн чиний гараас атгаад "Өмнө нь энэ гараас хөтлөөд насан туршдаа алхмаар байна гэж хэлж байсныг минь санаж байна уу? гээд атгасан байх чиний гарыг зүрхэн дээрээ наагаад "Харин одоо чамайг энд үүрд үлдээд, миний нэг хэсэг болоосой гэж хүсэж байна" гэж хэлэхдээ ч инээмсэглэсээр л байлаа.Хунжүн өнөөдөр ажил ихтэй байсан ч чамайг Studio дээрээ дуудсан бөгөөд тэрээр чамд өөрийн бичсэн шинэ дууг сонсуулан "Хөгжим бол яг л миний нэг хэсэг, ус агаар шиг зүйл гэж бодог. Гэхдээ энэ бодол минь чамайг харах бүрт л сарничихдаг. Учир нь чи бол миний хөг, онгод. Хөг аялгуу байхгүй бол хөгжим, дуу гэж байхгүй. Чи миний хувьд хамгийн үнэтэй хүн" гээд гараас чинь чангаас чанга атгажээ.
Юну: Чи бол яг л нар сар шиг гэрэлтсэн дулаахан инээмсэглэлтэй. Яг л миний тоглоомууд шиг үргэлж миний хажууд байж, хааяа намайг уурлуулж, хааяа тайшруулдаг. Яг л нойрны эм шиг хүн шүү гэнэ ээ. Би чамд сайн болчихжээ /дөнгөж л сайн болж байгаа юм уу-,-/