008

1.9K 172 12
                                    

"Хэжүнаа хөл чинь яг зүгээр биз? Ээж нь санаа зовоод л байна шүү."

Долоо хоног гэртээ амарсаны эцэст бяцхан гэмтэлтэй хөл минь эдгэж, алхаж явахад хүндрэл байхгүй болсон байлаа. Харин аав ээж маань өнөөдөр намайг дадлагадаа явна гэхэд санаа зовон байн, байн асууж байгаа нь энэ.

"Санаа зоволтгүй ээ ээж. Би явлаа." гар цүнхээ үүрэн аав ээждээ баяртай гэч хэлчихээд дадлага хийх компани руу гаа явлаа. Компанид дадлага хийнэ гэхээс илүү Эрикийг харах болов уу? Түүнтэй тааралдах болов уу гэх бодол л толгойг минь сүүлийн хэдэн өдөр дүүргэж байна.

Тэр өдрөөс хойш Эрик надтай холбоо бариагүй мөн манай гэрт ч ирээгүй. Дараа ирнэ гээд л гарсан байж ирээчгүй, бас юу гээд байлаа 7 хоног болзьё гээд л байсан хнн.
Хэрэгтэй хэрэггүй зүйлс бодон явсаны эцэст King er корпрацын төв салбар дээр ирлээ. Ажлийн цаг болход 30 минут дутуу байсан ч дадлагажигч учраас эрт ирэх хэрэгтэй. Менежментийн хэлтэст дадлага хийх учраас шууд цахилгаан шатанд суун 9 гэх товчийг дарлаа. Давхар өсөх бүрт зүрх хүчтэй цохилж толгой дотор Эрикийг бодох бодол улам ихээр төрж байв.

Цахилгаан шат эцэст нь 9 давхарт зогсож Менежмэнтийн хэлтэсийн үүдэнд ирэх үед зүрх савлуулам түүний хоолой цуурайтаж байх нь тэр. Тэр энд байна.

Эрик нэг сандал дээр суучихсан урдаа энэ хэлтэсийн ажилчид бололтой хэд, хэдэн хүмүүсийг урдаа жагсаагаад зогсоочихсон байх нь тэр.

Би чимээгүйхэн явсаар тэдний дэргэд ирэн "Сайн байна уу?" гэж нам дуугаар мэнд мэдэхэд Эрик над руу хальт харсан болоод "Дадлагажигч энэ эгнээнд ороод зогс." гэв.

Би ч үг дуугүй түүний хэлснээр хамгийн сүүлд очин зогслоо. Тэр надтай уулзаж байсанаасаа тэс ондоо аура өөрөөсөө ялгаруулж, хэн ч харсан айж сүрдмээр байсан юм.

Эрик "Менежмэнтийн хоёрдугаар хэлтэс энэ сарын үнэлгээгээр танай хэлтэсээс 10 хувиар илүү байх юм. Энэ алдагдалаа яаж нөхөх гэж байна?"

Хэлтэсийн дарга бололтой үл ялиг махлаг ах духныхаа хөлсийг арчаад "Бид энэ сарын үнэлгээгээ заавал нөхөх болно оо захирлаа."

Эрик уруулаа мушилзуулан над руу нэг харах үед бидний харц тулгарч орхих нь тэр. Би харцаа салгалгүй ширтэх үед Эрик эхэндээ нүдээ эргэлдүүлэн харцаа салгаж байсанаа над руу дахин ширтэн хоолойгоо засаад "Одоо тар! Ажилдаа бэлд. Харин дадлагжигч миний өрөөнд ороод ир." гэснээ цаахан талд байх том хаалгатай өрөө лүү орчихлоо.

MY BOYFRIEND ɪs 𝐌𝐀𝐅𝐈𝐀.Where stories live. Discover now