007

1.9K 187 19
                                    

Hi~~~~Клое уудаа🙋‍♀️ Манай гурван бичээч нийлээд уншигч нараа Клое гэж нэрэлхээр болсон.❤️ Энэ доорх грүп хаягт нэгдээрэй Клое уудаа🧸 хамтдаа танилцацгаая❤️

❤️ Энэ доорх грүп хаягт нэгдээрэй Клое уудаа🧸 хамтдаа танилцацгаая❤️

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

==========

Хайран жимс..их үнэтэй харагдаж байсан юмсан. Миний урд уурандаа буцлан зогсох түүний зүг муухай хараад "Үгүй за бүр өдөр шөнө болгон уулзана за юу!" гээд түүн рүү хэлээ гаргаад гэр лүү гээ орох гэтэл Эрик намайг хоёр гар дээрээ өргөөд гэрт орж ирэн буйдан дээр шидчих нь тэр.

Хүчтэй унасан болохоор буйдан дээр ойн мөн өвчин нь намдаж байсан хөлөө хүчтэй цохиж орхих нь тэр.

"Чи чинь тэнэг юм уу? Хэн болчихоод хүний гэрт дураараа орж ирээд байгаа юм бэ?"

Эрик миний дээрээс тонгойн толгойны хоёр талд хоёр гараараа тулан "Шөнө бүр уулзаад юу хийх юм?" би түүний асуултанд үг хэлж чадсангүй. Намайг яг л нэвт шувт хараад байгаа мэт нүднээс нь зугтаж чадахгүй, харц тулгарах бүртээ шар үс минь босож байлаа.

Эрик надад нүүрээ улам ойртуулан "Тэгээд хэлэхгүй юм уу? Шөнө бүр юу хийх юм?" энэ удаад тэр илүү заналхийсэн өнгө аястай байсны дээр хөмсөгөө улам зангидаж байв.

Тэр уурлаж байна тийм үү?

"Шөнө юу гэж уулздаг юм." би түүний ууртай харцнаас дальдчин байж хэлэхэд тэр эцэст нь дээрээс минь өндийн "Шөнөөр уулзмаар байвал надтай уулзаж бай."

"Уучлаарай би шөнөөр ганцаараа байх дуртай л даа."

Эрик гадуураа өмсөж байсан хар хослолоо тайлан буйдан дээр суугаад "Хөл чинь яаж байна?" гээд миний хөлийг татан өвөр дээрээ тавих нь тэр.

"Таныг ирэхээс өмнө янзтай гайхалтай байлаа. Даан ч сая та намайг буйдан руу шидээд дахиад өвдөгчихлөө." гэсээр түүн рүү муухай харж эхлэхэд Эрик хөхрөн инээд алдаад "Уучлаарай даа битгий муухай хараад бай. Эгдүү хүрээд байна." гэж хэлчихээд хөлийг минь зөөлөн барьж эхлэв.

MY BOYFRIEND ɪs 𝐌𝐀𝐅𝐈𝐀.Where stories live. Discover now