004

2K 187 14
                                    

"Эрик? Чи юу хийгээд байгаа юм?"

Эрикийн цаад талаас рестораны хаалгаар өнөөх түүнтэй хамт явж байсан бүсгүй гарж ирэн бидний зүг хөмсөг өргөн харж байх нь тэр. Энэ залуугаа надтай хардаад, сүүлд нь хүнд гай удах вий дээ. Хурдхан шиг энэ зэвхий хүйтэн залуугаас салсан нь дээр байх.

Би түүн рүү нэг ширүүн харчихаад "Уучлаарай! Энэ жижиг хотод хэд, хэдэн удаа таарахыг алийг тэр гэхэв. Зүгээр танихгүй чигээрээ үлдсэн нь дээр. Баяртай!" гээд түүнээс гараа татан авах гэтэл тэр улам чангалан "Харин би чамтай танилцмаар байна!"гэж шүдээ зуун хэлэх үед өнөөх бүсгүй бидний зүг алхан ирж байлаа.

"Залхмаар юм бэ. Намайг тавь!"

Эрик "Би залхмаар гэж үү? Тэгвэл залхмаар хүн ямар байдгийг жинхэнэ утгаар нь харуулаад өгж чадна шүү."

Гэхдээ...яагаад ч юм түүнийг миний гарыг тавихгүй, нүд рүү минь цоо ширтээд байгаад нь догдлоод байх юм.  Үнэхээр магадгүй бид хувь тавилан юм болов уу? Ахх толгой задрах нь. Намайг нэг бол түлхэж хаяаад харин одоо өөртөө татаад байгаа чи яг хэн юм? Эрик Пак гэж ямархуу хүн юм?

Өсгийтэй гуталны тог, тог хийх чимээ улам ойртон тодрох үед л би түүнээс харцаа салган гараа хурдхан шиг татаж авах гэтэл тэр намайг тавилгүй өөртөө татан бүсэлхий хэсгээр минь нэг гараа оруулан бариад "Би хүсвэл чамайг өөртөө авж чадна! Миний хүсээгүй цагт би хэзээ ч танихгүй хүн болохгүй ойлгосон уу?" гээд халаасанд минь байх утсыг аван намайг тавиад "Дугаараа хадгалчихья. Бас чиний дугаарыг ч авчихъя." Над руу утсыг минь шидэн өгөөд хажууд нь ирээд юу ч ойлгохгүй , будагтай нүүрээ үрчийлгэн намайг дээш, доош гүйлгэн харах эмэгтэйгийн гараас нь хөтлөн "Дараа уулзъя." гэчихээд үнэтэй машиндаа суугаад яваад өглөө.

Гайхалтай! Надтай сээтэгнэж байж бас хажуудаа бүсгүй хөтөлчихсөн ч байх шиг. Ямар гээчийн хүн бэ?

Сүпер шалиг хүн гэж бараг тэр хүн юм биш үү? Инээд хүрчихлээ. Дараа уулзъя ч гэнэ шүү.

Бугуйн цагаа харвал аль хэдийн номын санд захиалсан суудлын цаг өнгөрчихсөн байсан тул шууд л гэр лүү гээ харихаар шийдлээ. Муу тэнэг шалиг залуугаас болж гарын бугуй өвчин орчихлоо байна. Яахаараа тийм  хүчтэй гартай байдаг юм бэ? Хослолын цаанаас ч товойн харагдах цээжний булчин, гараас минь барихдаа гараа чангалах бүрт нь гарынх нь булчин товойж, хурц ширүүн нүдээрээ хамаг мэдрэмжийг минь сороод авчихсан мэт гүн гүнзгий нүд...аа юу вэ Хэжүнаа дээд ангийн ахдаа дуралсан өсвөр насны охин биш дээ юу бодоод байгаа юм бэ? Ухаан орж үз охин минь.

MY BOYFRIEND ɪs 𝐌𝐀𝐅𝐈𝐀.Where stories live. Discover now