001

4.3K 205 9
                                    

"Өнөөдөр сайн ажиллаа Хэжүн." захирлаасаа өнөөдрийн ажлын хөлсөө аваад нүүрэндээ инээмсэглэлтэй гэрийн зүг алхлаа. Хэдий олон цаг ажилаад ядарч, хөл өвдөж байгаа ч гэсэн захирлын магтаал, бас нэмэлт цалин авсан болохоор цаанаасаа л нүүрэнд инээд тодроод их л жаргалтай болоод ирчхэв.

Би нээрээ мөнгөнд тийм их дуртай байх гэж. Дотроо өөрийгөө жаал шоолж инээгээд нарын гудам руу эргэн орох үед бүлэг залуус зогсож байх нь тэр. Энэ ямар эвгүй байдаг гээч. Одоо шөнө дунд болж гадаа тас харанхуй бас энэ нарын гудамд гэрэл бараг л байхгүй. Бас ингээд орой бүр бүлэг залуус тойроод зогсчихно. Үнэхээр аюултай.

Даанч энэ замаас өөр гэртээ хүрэх зам байхгүй юм чинь яалтай бил ээ.

Би тэдгээр бүлэг залуусын хажуугаар чимээгүйхэн хурдан, хурдан алхан зөрөх гэж байтал тэдний нэг нь намайг дуудах нь тэр.

"Хөөе охион."

За ингээд өнгөрлөө дөө. Эргэж харалгүй алхаагаа түргэсгэж байх үед тэднийㅐ нэг нь шууд л хүрэмний минь захнаас татаж эхлэв.

"Сонсчхоод яагаад тоохгүй царайлаад байгаа юм бэ? Алив ээ бидэнтэй зугаацаж болно ш дээ." гэсээр муухай царайгаа нүүрэнд минь ойртуулан, өмхий амаараа нүүр лүү минь үлээчхэв.

"Намайг тавь!"

"Ширүүн охин байх нь ээ. Тавина гэж бодсоны чинь гарз." гэсээр бусад руу гаа намайг чирсээр дундаа оруулан хананд шахаад зогсоочихлоо.

"Цагдаа дуудна шүү. Намайг явуул." гэхэд тэд инээлдэн "Тэгээд дууд л даа." гээд мөрөндөө үүрсэн даавуун цүнхийг минь аваад арагшаагаа шидчихээд халаасыг минь ухах гэж оролдож хэлэв.

Би түүнийг эсэргүүцэн өөрийгөө хамгаалах гэж оролдсон ч бүтсэнгүй тэр залуу утсыг минь аваад газар савж орхих нь тэр. Үгүй ээ зээлийг нь төлж дуусгаагүй шүү дээ.

4, 5 залуусыг би ганцаараа мэдээж дийлэхгүй аль болох чанга орилж тусламж дуудах хэрэгтэй. Гэж бодоод

"ТУСЛААРАЙ, ХҮН БАЙНА УУ?" гэсээр орилж эхлэх үед тэдэн дунд байсан залуу намайг алагдаж орхив. Хэтэрхий их хорсож өвдсөндөө нүдэнд минь нулимс цийлгэнэж эхлэн, ингээд л энэ танхай хүмүүст алуулах нь ээ гэж бодож байтал гудамны үзүүрээс хэн нэгний "Наад охиноо зүгээр явуулчих даа." гэсэн эрэгтэй хүний баргил хоолой гарахыг сонслоо.

Өнөөх залуус намайг тойрж зогсохоо болин нэг нь миний хажууд үлдээд бусад нь саяны залуугын зүг анхаарлаа хандуулаад "Хөгшөөн зүгээр явж үз. Бэртэж гэмтээгүй байгаа дээрээ."

Гудамны үзүүрт зогсож байсан залуу наашаа алхаж ирэн гудамжны шар гэрлийн дор зогсох үед түүний царайг харсан өнөөх залуусын нүд нь томрон ирээд "Уучлаарай ноён Эрик. Бид одоо явлаа." гээд бөхийсөөр цаашаа гүйлдээд явчхав.

Энэ хүн одоо хэн болоод тэднийг ингэж их айлгасан юм бол? Өндөр нуруу, хар үстэй тэр залуу их царайлаг байсныг нуугаад яахав. Газар чичигнэн суух миний өмнө ирээд гараа сунгах үед би түүний гараас нь атгаад дээш бослоо. Түүний гар их зөөлхөн бас дулаахан байсанд нь би догдолж эхлэх нь тэр. Хэжүн минь иймхэн зүйлд догдлоод байгаа хэрэг үү?

Өнөөх залуу шидэгдсэн цүнхийг минь надад өгөөд "Эмэгтэй хүн ийм замаар ганцаараа явж болохгүй шүү дээ."

"Гэр лүү гээ харихад энэнээс өөр зам байдаггүй юм аа."

Өнөөх залуу толгой дохин "Гэрт чинь хүргээд өгөе."

Тэр урд гаран алхаж харин би түүний араас нь даган алхаж байлаа. Удалгүй бид хоёр гудамжнаас гаран гэрэлтэй том зам руу орох үед түүнийг хар хослолтой байхыг нь хараад ямар нэг газрын том дарга байхаас гарцаагүй гэсэн бодол төрлөө. Түүний алхаж байгаа нь хүртэл цаанаасаа л эрхэмсэг, харц нь ч тэр юуг ч илэрхийлээгүй хэрнээ харсан бүхнээ ховх сорох мэт гүн гүнзгий.

Хэтэрхий удаан алхаад байсан над руу эргэн хараад "Хурдалж болох уу? Би яараад байна л даа."

Түүнийг над руу хөмсөг зангидан, жаахан уцаартай хэлэхэд хамаг биений шар үс босох шиг болон түргэн, түргэн алхсаар урд нь гаран гэрийнхээ урд ирлээ.

"Хүргэж өгсөнд баярлалаа. Намайг Ий Хэжүн..." гээд яриагаа дуусгаагүй байх үед тэр над руу нэг зүйл шидээд "Сая утсаа эвдлүүлчихсэн биз дээ? Манай залуусын хийсэн хэрэг болохоор уучлалт хүсээд үүнийг өгөе." гээд хариу хэлэхийн завдалгүй яваад өгөх нь тэр.

Манай залуус гэнээ? Тэр яг хэн юм бол?

***************
Эрик Пак

***************Эрик Пак

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
MY BOYFRIEND ɪs 𝐌𝐀𝐅𝐈𝐀.Where stories live. Discover now