Нүд харанхуйлж, мартсан дурсамжууд эргэн сэргэж толгой дундуур минь цохиод авах шиг болох үед би түүний царайг эргэн санав.
Шар үс, давхраагүй нүд, өндөр хамар, нимгэн уруул, түүнийг сүүлийн удаа харсан тэр дүр зураглал нүдний минь өмнүүр кино мэт л жиртлзэн өнгөрөв.
Эрик "Чи зүгээр үү? Яасан бэ?"
Эрик машинаа замаас гарган зогсоогоод надируу санаа зовнин харна. Гэнэт санасан тэр их дурсамжаас болж толгойгоор хатгуулан өвдөх мэдрэмж тэр дороо арилсангүй.
"Гэнэт харин толгой өвдөөд. Зүгээр дээ."
Эрик "Зүгээр биш байна даа. Их өвдөж байна уу?"
"Бага зэрэг л."
Эрик "Эмнэлэг явах уу? Өнөөдөртөө киногоо үзэхээ больё. Эмнэлэг явцгаая."
"Үгүй дээ эмнэлэг явах хэмжээний их өвдөөгүй. Зүгээр гэрт минь хүргээд өгөөч. Би амрах хэрэгтэй бололтой." Эрик толгой дохин гараа сунгаэ миний суудлыг арагш хэвтүүлэн өгөөд машинаа хөдлөгөлөө.
Тэр над руу үе, үе ширтэн одоог хүртэл өвдөж байна уу? гэж асуусаар эцэст нь машин зогслоо.
Эрик түрэгхэн буун миний талын хаалгийг нээн намайг буулгах үед би гэртээ биш өөр газар ирсэнээ анзаарав.
Баячуудын хороолол гэж нэрлэгддэг Ганнам дүүрэгт ирчихсэн байх ба урд минь хувийн эдлэнгийн хэд, хэдэн хауснууд үзэгдэнэ.
Эрик намайг гайхаж байгааг анзаарсан бололтой гараас минь атган гэр лүү гээ дагуулангаа "Танайх руу явах гэхээр жаахан хол байсан юм аа. Манайд түр амраад орой би гэрт чинь хүргэж өгье." тэр над руу эргэж харан инээмсэглээд гэр лүү гээ орлоо.
Түүний гэр манайхаас дутхааргүй энгийн дотоод засалтай, мөн энд байх том, том хауснуудаас арай жижиг энгийн нь түүнийх байлаа.
Гэхдээ тэр чинь дэлхийд ранкаараа тэргүүлдэг том корпрацитай үүнээс ч илүү харшид амьдарч болох байтал. Эрик надад углааш гаргаж өгөн өөрөө хөл нүцгэн цааш том өрөө рүү гээ орлоо. Тэр удалгүй гартаа эм бас ус барьчихсан над дээр ирээд "Яагааь энд зогсоод байгаа юм? Дотогшоо ор л доо." гэсээр намайг зочны өрөөний буйдан дээрээ суулгалаа.
Мөн гартаө барьсан эмээ надад өгөн "Толгойны эм уучих." гээд усаа ч бас өгөв.
"Баярлалаа."
Эрик миний хажууд суун "Яагаад гэнэт толгой чинь өвдөв?"
"Би ч мэдэхгүй байна."
YOU ARE READING
MY BOYFRIEND ɪs 𝐌𝐀𝐅𝐈𝐀.
RomansaИй Хэжүн бол их сургуулийн жирийн оюутан. Бусад хүүхдүүдтэй адил цагийн ажил хийж байр хөлслөн амьдардаг эгэл даруу охин. Гэтэл нэг өдөр ажлаа таран явж байх үедээ танхай залуустай тааралдан түүнийг хоргоож байх үед үл таних залуу түүнийг аварсанаа...