My beautiful swan

1.1K 96 3
                                    

🌙

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

🌙

"Хун гэнээ? Эрэгтэй хүүхэд үү? Байж боломгүй юмаа би охидыг л балетаар хичээллэж байхыг харсан. Балет охидод л зориулагдсан хөвгүүд хүчирхэг эршүүд байх тумаа илүү сэтгэл татам шүү дээ"

"Пак Жимин гэж үү? Манай сургуулийн гомо Жимин үү? Гол дүр ээ? итгэмээргүй байгаа ч гэсэн гол дүр тэр байхаас өөр яах билээ дээ. Түүнээс өөр хэн ч бариу тирко өмсөөд хэдэн мянган хүний өмнө гархыг хүсэхгүй"

"Жонгүг балетын заалаар эргэлддэг болсон гэж үү? Магадгүй тэр охинд сайн болсон байх. Угаасаа Жонгүг балетад дуртай гэж ярьдаг шүү дээ түүнээс биш өөрөөр юу гэж түүн шиг хүн эргэлдэхэв дээ"

"Жонгүг боксчин харин Жимин бариу тирко өмссөн жаал тэр хоёр яагаад ч тохирохгүй Жонгүг балетад дуртай ч эрэгтэй балетчинд дуртай байвал тэр гэй гэсэн үг үү?"

Замын наана цаана өөд өөдөөсөө зэрэгцэж байрласан хоёр сургуулийн гудамж тэр чигтээ хөдөлгөөнд дунд өрнөнө. Замын нөгөө талд гараад л өөр ертөнцөд ирсэн мэт мэдрэмж төрүүлэхээр өөр бөгөөд баруун талд төрөл бүрийн спортоор хичээллэх хүүхдүүд бэлтгэлээ хийн харин зүүн талд урлагийн авьяастай хүүхдүүд бэлтгэлээ хийнэ. Хоёр сургуулийн хоорондох зай тийм ч хол биш тул яг л нэг сургууль шиг л зохицож байрладаг юмсанж.
Солонгост цор ганц спортоор дагнасан ахлах сургууль хамгийн нэр хүндтэй гэгдэх бөгөөд тухайн сургуулиас төрж гарсан тамирчдын дийлэнх нь үндэсний багт орж тэн хагас нь олимпоос медаль өвөртлөн эх орондоо ирдэг бол харин түүний эсрэг талын сургууль бол дуурийн дуулаач болон балетаар солонгост тэргүүлэгч хувийн сургууль юм.

Жонгүг бол чадварлаг боксчин тэр булчинлаг царайлаг бага зэрэг муухай ааштай ч гэсэн тэр сайн хүмүүсээр хүрээлүүлсэн алдартай нэгэн. Мөн багаасаа хамгийн хүчтэй ч гэсэн хамгийн балчир нь түүний ирээдүй гэрэл гэгээгээр дүүрэн болохоор өмнө нь гишгэж чадахгүй хүмүүс үргэлж түүнд атаархсаар ирсэн тэр бол ирээдүйн өсөж яваа боксчин дэлхийн аварга.

𝐎𝐍𝐄𝐒𝐇𝐎𝐓Where stories live. Discover now