LAST

1.8K 118 14
                                    

                                          Jikook

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Jikook

Согтуу ухаандаа хөтлөгдөн сүүлийн үед байнга уулзаж ууцгаах болсон сайн танихгүй залуустай сөүлийн баар савыг дуустал нь хэсэж гурав дахь өдрөө хэт согтсондоо ч тэр үү эсвэл хэт ядарсандаа ч тэр үү зүгээр л нэг хүүхэн эсвэл залуу олж аваад буудалд орохыг хүсч бусдыгаа орхин согтуу хар ухаандаа хөтлөгдөн нэг шөнийг өнгөрөөх хүн хайн олны дунд орон харцаа тэнүүчлүүлнэ. Хар тамхины нөлөөнөөс болж толгой нь эргээд болж өгөхгүй байсан ч эхэнд харагдсан дажгүй залуугийн бэлхүүсээр ороон аваад тэнэг юм шиг инээмсэглэх аж.

"Hi baby".........











Толгой нь хатгуулан дотор нь муухай оргих үед нойроо харамлаж байсан ч араггүйн эрхэнд хэвтэж байсан газраасаа босон угаалгын өрөө хайн тэмтчих тэрээр өөрийгөө гэртээ байгаа гэж бодох ч үнэн хэрэгтэй тийм байсангүй. Танил бус орчин бас нэгэн танихгүй залуутай өглөөг угтсан тэрээр хэсэг гайхан зогссон ч тоолгүй ус олж уухаар хайх аж. Олон удаа өөр өөр хүмүүстэй өөр өөр буудалд сэрээд байхаар сүүлдээ дасах шиг.

Өрөөнд байсан жижигхэн хөргөгчөөс ус авж уугаад тарааж шидсэн хувцсаа түүж угаалгын өрөөрүү зүглэхдээ нэг шөнийг өнгөрөөсөн танихгүй залууруу тоож ч харсангүй.

"Жонгүг аа чи хаана байна утсаа яагаад авахгүй байгаа юм? Тэнэг минь аав чинь чамайг хайж ол гээд бөөн юм болж байна хурдхан ирэхгүй бол бүх картыг чинь хаалгаад гэрээсээ шалдан хөөнө гэж байнлээ шүү золиг минь одоохон ир!"

"Хён та ямар рэппэр үү чих дүнгэнэж байна"

"ХАААНА БАЙГААН БЭ ЗОЛИГ МИНЬ ХАЯГАА ХЭЛЭЭДЭХ БИ ОЧИЖ АВЪЯ"

"ёоооё хён аяархан би хаана байгаагаа мэдэхгүй байна аа нэг буудалд...."

"чи муу........."

"за ахаа олоод ирээрэй"

Жонгүш шууд л утсаа таслаад толинд өөрийнхөө царайлаг төрхийг бишрэн хэсэг зогссоны эцэст бэлэн болон гарвал нөгөө залуу одоо ч унтсан хэвээр байх аж.
Зүгээр хаяад явчихаж бас чадалгүй хэдэн төгрөг хажууд нь тавиад залууруу харвал нүүр нь энэ тэндээ шалбарсан байх нь тэр.

𝐎𝐍𝐄𝐒𝐇𝐎𝐓Where stories live. Discover now