Part 2: Yummy

1.8K 134 11
                                    

"Алив ээ хён зугаалъялдаа тэх үү гуйж байна"

Гэсээр Тэхён Юнгигийн гараас зүүгдчихээд огт унтуулсангүй. Ганц унтдаг сайхан өдрийг нь сүйтгээд хайран сайхан нойрноос нь салгаад орноос нь угз татан чирэх ядаргаатай жаалыг дэндүү гэмээр үзэн ядах аж.

"Хён Жонгүг Жимин хоёр болзоонд явчихсан би ганцаардаад хосуудын дунд төмс царайлаад суумааргүй байгаа болохоор хамт явцгаая"

"ҮГҮЙ ҮГҮЙ ҮГҮЙ ҮГҮЙ АРВАН МЯНГАН УДАА ҮГҮЙ"

Гучин минутын дараа

"Хён галзуу хулгана дээр сууцгаая аливлдээ хурдал хурдал"
Хар халуунд хав хар хувцас өмсөөд хар малгайгаар нүүрнийхаа талыг дарчихсан ууртай жижигхэн залууг чирсээр галзуу хулганы хоёр тасалбар аваад хамгийн урд талын эгнээнд очин суухад Юнги байдаг хараалаа барах аж. Учир нь тэрээр галзуу хулганаас тэр дундаа урд суухаас үхтлээ айдаг аж.

Хажууд нь нүүрнийхээ хамаг арьсыг духан дээрээ овоолчихсон өөрөөч мэдэлгүй нимгэн яагаан уруулаа унжуулчихсан суух залууг Тэхён сэжиглэнгүй хараад хажуунаас нь хатган өдөж гарав.

"хён айгаад байгаа юм уу?"

"үгүй би юунаас ч айдаггүй юм"

"тэгээд яагаад гар чинь чичирээд байгаа юм?"

"чичрээгүй"

Улаан цайн мэлзэн гараа ардаа нуух ахыгаа дэндүү өхөөрдсөндөө хоёр хацар дээр нь ээлжлэн  үнэсээд гараас нь салаавчлан атгахад Юнги ичсэндээ болоод улайсан хацраа нуун малгайн доороо шигдэн атгалцсан гарлуугаа харахдаа бүр их улайн айдсаа тэр дороо мартаж орхисон байв.
Тэхёны үнэссэн хэсэг одоо ч халуу дүүгээд байх шиг нэг гарлуугаа нэг хажууд нь юу ч болоогүй юм шиг суугаа Тэхёнруу харсаар галзуу хулганыг яваад эхэлчихсэнг ч анзаарсангүй.

Юу болсон юм гэмээр Тэхён нэг л үзэсгэлэнтэй араас нь гэрэл цацраад ч байх шиг дөрвөлжин инээмсэглэлээ нүүрэндээ наачхаад жаахан хүүхэд шиг орилон суудал дээрээ цовхчих залууг өөрөө ч мэдэлгүй ширтээд л ширтээд л...... Багахан ургасан сахал зүрхэн хэлбэртэй улаан уруул өргөн мөр том түвнх дээрээс нь урт хуруунууд нь гараас нь хайрлангуй атгаад эрхий хуруугаараа илэх нь гээд л бүх л зүйлс нь үзэсгэлэнтэй харагдаад болсонгүй харцаа ч салгасангүй салгахыг ч хүссэнгүй

"хён хён би царайлгаа мэднээ ширтэхээ болиод буухгүй бол дахиад явах нь байна" "

"аан за"

𝐎𝐍𝐄𝐒𝐇𝐎𝐓Where stories live. Discover now