" Хайраа боль л доо гуйж байна. Өвдөж байна шүү дээ."Жонгүг: Амаа тат! Сүүлийн үед би чамд их зөөлөн хандаж байсан бололтой тийм үү?!!
" Ү-Үгүй ээ---" дахин нэг хүчтэй цохилт нүүрэнд минь буулаа. Энэ хүчтэй цохилтонд унахгүй байж чадсангүй.
Жонгүг: Нааш ир! гээд үснээс минь зулгааж чирсээр зоорь луу явлаа. Гуйж байна зоорь л биш шүү.
Зооринд орж ирмэгцээ намайг мишок цохиж байгаа юм шиг цохиж, өшиглөж эхлэв. Ер нь тэр амьтай зүйл цохиж байгаагаа мэддэг болов уу ч гэж бодох шиг.
Намайг өчнөөн удаан, зодож амьд үхдэл шиг болгосоныхоо дараа нэг юм санаа нь амрав бололтой зоорын хаалга түгжээд гараад явлаа. Харин би энэ хүйтэн зооринд цус гоожиж, хөхөрсөн биетэйгээ арай ядан амьсгалсаар үлдлээ.
Намайг И Миёон гэдэг, 29 настай. Сая намайг зодсон хүн бол миний нөхөр Жон Жонгүг. Түүний гарын шүүс болж амьдарсаар 4 жилийг ардаа үдсэн байна. Анх Жонгүг надтай үерхдэг байхдаа ийм хэрцгий байгаагүй. Гэр бүл болсоны дараа хардалт гэдэг зүйл түүнийг минь ийм болгочихсон юм. Гэхдээ тэр үргэлж ийм байдаггүй. Зөвхөн уур нь хүрсэн үедээ л намайг ингэчихдэг юм. Бусад үед хэнээс ч илүү сайн хүн.
***********************
Зоорийн хаалганы чихарч дуугарах чимээнээр арай ядан нүдээ нээлээ. Хэдийн өглөө болсон байна. Жонгүг нааш алхаж ирээд миний урд өвдөглөж суулаа.
Жонгүг: Хайраа өвдөж байна уу?
Үг дуугарах нь битгий хэл амьсгалахад ч хэцүү байна шүү дээ хэмээн дотороо бодоод түүний нүдрүү харахаас өөрийг үл хийв.
Жонгүг: Намайг уучлаарай, хэтрүүлчихэж.
Тэр бүх зүйлийн дараа гомдлын харцаар түүнрүү ширтэхээс өөр юу ч хийх билээ дээ.
Жонгүг: Хайр нь өглөөний цай бэлдчихсэн байгаа. Хамтдаа өглөөний цайгаа ууя. Гэхдээ тэрнээс өмнө чиний шархыг цэвэрлээд, халуун усанд оруулъя.
гээд намайг хоёр гар дээрээ өргөөд угаалгын өрөө лүү явлаа. Тэгээд намайг нэг сандал дээр суулгав.
Жонгүг: Бүр цус гартал нь....Би ч новш юм даа.
" З-Зүгээрээ." хоолой минь ч тод гарахгүй байна.
Жонгүг: Спирттэй хөвөнгөөр арчих гэж байгаа болохоор өвдөх байх шүү тэсээрэй.
" Яааяааа! Хорсоод байна! " гэж орилов.
Жонгүг уучлаарай гэдэг үгийг зогсоо зайгүй хэлсээр шархыг минь цэвэрлэж дуусгалаа. Дараа нь намайг халуун усанд оруулж суулгаад биеийг минь зөөлхөн гэгч нь угааж эхэллээ.
Биеийг маань хичээнгүйлэн тослож өгч байгааг нь харвал хэн ч түүнийг өчигдөр шөнө байсан хэрцгий нэгэн гэж бодохгүй байх.
Жонгүг намайг тэвэрсээр гал тогоонд орж ирээд бэлдсэн өглөөний цайгаа өгөв. Өлсөж байсан болохоор хурдан идээд дуусгачихлаа.
Жонгүг: Таалагдсан уу?
" Тиймээ "
Жонгүг: Хайраа?
" За?"
Жонгүг: Өчигдөрийн явдалын гол эзэн болсон залуу яг хэн юм? Хайрдаа зүгээр үнэнээ л хэлчих. Чи тэр залуутай яг ямар холбоотой юм?
" Би чамд хэлсэн шүү дээ! Зүгээр л таксины жолооч гэж. Хүнсээ цугуулаад зөндөө их юм авчихсан, өргөж дийлэхгүй байсан болохоор тэр таксины жолооч надад тусласан юм."
Жонгүг яг л хэлсэн үгийг минь үл тоож байгаа янзтай өөр тийш харав.
" Чи ер нь надад итгэдэг юм уу? "
Тэр юу ч хэлэлгүй цайнаасаа уучихаад гараараа оролдлоо.
" Дуугарч чадахгүй байх шив. Эрүүл ухаантай байгаа дээр чинь хэлчихье. Би ямар хүссэн үедээ зодож, цохиж, уураа гаргадаг мишок уу?! Чи арай л дэндүү байна! Ямар ч утгагүй зүйл дээр хүн хардаж, зодоод л. Хэрвээ би чамд хайргүй байсан бол чамд зодуулан байж хамт амьдрах байсан уу?! Энэ гэрийг орхиод явмаар санагдсан үе нэг биш нилээн хэд байгаа шүү! Гэхдээ яагаад одоо болтол чиний гарын шүүс болон байж чамтай хамт байгаа гээч? Чамд хайртай болохоор. Чамд хайртай болохоор гэж байна хөгийн новш минь!!!"
гэхэд түүний зөөлхөн уруул миний уруул дээр буулаа.
Жонгүг: Би ч бас чамд хайртай. Хайртай болохоороо алдчих вий гэж айснаасаа болоод бодлогогүй үйлдэл гаргачихдаг юм...
" Намайг ингэж их зовоочихоод сүүлд нь өөр хүнийг хайрлавал би тэвчихгүй шүү!"
гээд уруулан дээр нь хөнгөн үнсчихээд босоод явах гэхэд Жонгүг гарнаас минь барьж зогсоолоо.
Жонгүг: Өрөөндөө ороод үргэлжлүүлвэл ямар вэ? Чамайгаа зөндөө их өвтгөсөн болохоор гомдолыг чинь хувцастай чинь хамт тайлах хэрэгтэй байх.
гэсээр намайг өргөөд унтлагын өрөө лүү явлаа.
Vote❤️🩹
YOU ARE READING
Миний нөхөр харгис нэгэн
Short StoryМиний нөхөр харгис нэгэн.... [Short story] [2021] ( Тухайн айдолыг буруугаар таниулах гэсэн зорилгоор бичээгүй болно. )