Аав ээжийнхээ гэрт амьдраад ийм хурдан 3 сар болчих гэж. Энэ хугацаанд Жонгүг үргэлж намайг болон өөрсдийн хүүхдээ халамжилж байсан. Одоо би дахиад л Жонгүг руу очих гээд явж байна. Гэртээ орвол Жонгүг уйлаад сууж байлаа.
" Хайраа яасан бэ?! "
Жонгүг юу ч дуугарахгүй цурхиртал уйлаад л байлаа.
" Хөөе би чамтай юм яриад байна шүү дээ! Юу болсон юм? "
Жонгүг: Ч-Чи бид хоёр одоо салчихсан. Бидний гэрээний хугацаа дуусч, би чиний хууль ёсны нөхөр байхаа больчихсон. Бид одоо гэр бүл байхаа больчихлоо шүү дээ.
Хөөрхий минь, энэнээс болоод л уйлаад байсан байх нь ээ?
Жонгүг: Одоо би чамгүйгээр яаж амьдрах юм бэ!!!! гээд орилж уйллаа.
" Битгий уйлаад бай л даа! "
Жонгүг: Я-Яаж уйлахгүй байх юм бэ?
" ...Чи бид хоёр салаагүй ээ...... "
Жонгүг: Ю-Юу гэсэн үг юм?
" Тэр гэрээн дээр чиний гарын үсэгийг зуруулсаны дараа би өөрөө гарын үсэгээ зурах гээд чадаагүй. Бүр үнэхээр зориг хүрээгүй...."
Жонгүг: Нээрээ гэж үү? Тэгэхээр тэр салалтын гэрээ ямар ч хүчингүй гэсэн үг үү?
" Тийм л дээ...Гэхдээ чи хүсвэл одоо шууд очоод салчихаж бол---"
Жонгүг: Юу гэж дээ хайраа! Гарын үсэгээ зураагүйд баярлалаа хайраа~ гээд уруул дээр минь үнслээ.
Жонгүг: Чи минь надад хоёрдох боломж олгосон юм чинь хадам ээж аавтай уулзах хэрэгтэй. Уулзаад уучлалт гуйхгүй бол тэр хүмүүсийн урамыг ямар их хугалалаа даа.
" Тэр ч дээ....Би лав айж байна."
Жонгүг: Ээж аав хоёрыг дагуулаад явъя.
Жонгүг бид хоёр Жонгүгийн ээж аавтай хамт манай гэр лүү явж байна.
" Би ирлээ."
Ээж: Өө миний охин-----
ээж аав хоёрын царай биднийг хараад шууд л өөрчлөгдлөө.
Аав: Чи муу новш энд ямар нүүрээрээ ирээв! Яг одоо гар!!!
Vote
YOU ARE READING
Миний нөхөр харгис нэгэн
Short StoryМиний нөхөр харгис нэгэн.... [Short story] [2021] ( Тухайн айдолыг буруугаар таниулах гэсэн зорилгоор бичээгүй болно. )