" Ж-Жонгүгаас тусдаа байх гээд..."
Ээж: Яагаад???
" Та хоёрт тухтай сууж байгаад хэлье."
Бид нэг нэг аяга цай аваад ширээндээ суулаа.
" Өмнө нь та хоёрт, бас өөр хүмүүст ч хэлж байгаагүй....Жонгүг их хартай. Хардах болгондоо надад гар хүрдэг."
Аав: ЮУ!!!
Би уйлж л орхилоо. Ээж аав хоёр маань шоконд орсон байв.
Ээж: Ээ ивий минь гэж миний охин. Өмөөрөх ах дүүгүй, айлын ганц гээд дээрэлхээд байдаг юмуу? Уг нь та хоёр хоёулаа айлын ганц болохоор нэгнийгээ ойлгоно гэж бодсон юмсан...Яагаад тэгж зовж байснаа ээждээ хэлээгүй юм бэ?
" Эцэсийг нь үзье гэж бодсон юм. Гэвч эцсийг нь үзэхээс өмнө миний амь нас эцэс болчих юм шиг байна. "
Аав: Аав ээж хоёр нь хүртэл алгадаж ч үзээгүй, нүдний цөцгий мэт хайрласан охинг минь тэр новш яргалдаг байжээ?! Тэр гөлөг шангаа заавал хүртэнэ дээ!
" Одоо тэгэх шаардлагагүй ээ~ Бид салах гэж байгаа."
Ээж: Тэр нь дээр. Дахиж өөрийгөө зовоох хэрэггүй.
" Бас.....Ээжээ...Б-Би бие давхар..."
гээд цурхиртал уйлвал ээж аав хоёр минь хоёулаа намайг тэврээд нурууг минь иллээ.
Ээж: Бүх зүйл сайхан болноо. Бид чамд байгаа шүү дээ.
Аав минь чимээгүй уйлах нь ямар их өр зүрх шимширэм гэж санана.... Аймшигтай.
Ээж: За одоо уйлж дуулж боллоо. Тайван байцгаая. Миний охин амьдралаа шинээр эхлүүл. Ажилд ч гэсэн ор
" З-Заа ээжээ."
*****
Ажилд ороод 15 хонолоо. Ажил хийгээгүй их удсан болохоор зарим хуулийнхаа заалтыг мартсан байналээ. Тийм болохоор одоо гэр лүүгээ очиж хуулийн номоо авчирах хэрэг гарлаа. Дахиж хуулиа уншихгүй бол их хэцүүдэх шинжтэй байна.
Гэрт орвол өнөөх л нэг гэр биш юм шиг л санагдлаа. Юу нь ч өөрчлөгдөөгүй байгаа хэрнээ энерги нь илүү эерэг, сайхан болсон мэт. Би энергийг харж чадахгүй ч мэдэрч байна.
Жонгүг: Хайраа~ гэсээр намайг орж ирэхийг хараад сууж байсан гудаснаасаа босон, над дээр хүрч ирлээ.
" Чи юу хийгээд сууж байгаа юм? "
Жонгүг: Бясалгал хийж байсан юм.
YOU ARE READING
Миний нөхөр харгис нэгэн
Short StoryМиний нөхөр харгис нэгэн.... [Short story] [2021] ( Тухайн айдолыг буруугаар таниулах гэсэн зорилгоор бичээгүй болно. )