" Ааваа----"
Аав: Миёонаа чимээгүй байж бай!
Жонгүг: Хадам ааваа намайг үнэхээр уучлаарай. Би Минёоныг----
Аав шууд л Жонгүгийг цохиод унагалаа.
" ААВАА!! Яаж байгаа юм бэ?! Боль л доо!"
Аав: Чи яаж намайг хадам аав гэж дуудаж чадаж байна аа?! Охин минь хэдэн шөнө уйлж хоносон бол гэж бодохоос сэтгэл зүрх минь өвдөж байна....Б-Би чамайг төрсөн хүү шигээ л хайрлаж, сайн ханддаг байсан. Гэтэл чи----
Хөөрхий аав минь үгээ ч гүйцээж хэлж чадалгүй уйллаа.
Жонгүг: А-Ааваа ээжээ намайг үнэхээр бүр үнэхээр их уучлаарай. гээд өвдөг сөхөрч суугаад уйлж, аав ээжид минь мөргөж эхэллээ. Гэхдээ хамгийн хачин зүйл нь Жонгүгийн ээж аав хоёр ч бас аав ээж хоёрын минь өмнө өвдөг сөгдөн суусан нь юм.
" Та хоёр бос л доо."
Ж/Ээж: Худууд минь хүүгийн маань түмэн буруу. Гэхдээ хүүг минь өршөөгөөч дээ. Хүү минь алдаагаа ухаарсан.
Ээж: Та хоёр битгий ингэж суу л даа. Та хоёр биш хүү чинь л тийм зүйл хийсэн.
Ж/Аав: Гэсэн ч гуйж байна. Хүүг маань ганц л удаа өршөөгөөч?
Аав: Чи эцэг эхдээ маш их өртэй! Тэд чиний хийсэн зүйлээс болж насны эцэст хүний өмнө өвдөг сөхрөн уучлалт эрж байна!
Ээж: Та хоёр бос л доо гуйж байна. Тайван сууж байгаад ярилцъя.
Тэд арай тайвширч ширээ тойрон сууцгаалаа.
Аав: Чамд итгэж чадахгүй нь. Аав ээжийг нь амьд сэрүүн байхад ингэж зодож байгаа юм чинь үхсэн хойно нь яах бол гэхээс айж байна. Бид мөнх биш. Хэзээ нэг өдөр сувд шиг охиноо ганцааранг нь энэ хатуу хорвоод үлдээгээд явна. Тэр хэцүү үед нь түшиж тулах хүн нь чамайг гэж итгэж, охиноо өгсөн. Гэтэл чи....Хэлэх ч үг алга.
Жонгүг: Миёон надад итгэж хоёрдох боломжыг олгосон. Та хоёр ч бас надад итгэх юм бол би Миёоныг амьнаасаа ч илүү хайрлаж чаднаа.
Ээж: Хүү минь. Амьдрал тоглоом биш. Тоглоом шиг, хожигдсон ч дахин эхлүүлэх боломжтой зүйл биш! Энэ удаад алдвал дараагийн удаа гэж байхгүй шүү!
Жонгүг: Ойлголоо ээжээ. Бас надад итгэсэнд баярлалаа. Сайн нөхөр, Сайн аав байх болноо.
" Хайраа одоо хоёулаа эмчийн үзлэг рүүгээ явъя. Та дөрөвт ярих зүйл байгаа байх. Бид ингээд явлаа."
Эмч: Заа хүүхдийн өсөлт хөгжил хэвийн явагдаж байна. 8 долоон хоногийн дараа төрөх юм шиг байна. Төрөх бэлтгэлээ одооноос бэлддээ.
" Ойлголоо."
Эмч: Хоолоо сайн идэж, нойроо сайн авна шүү. Тэгэж байж л төрөх цаг ирэхэд хүч тэнхээ сайтай байна. Тийм болохоор одооноос биеэ сайн бэлд. Хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонсох уу?
Жонгүг: Тэгье.
Хүүхдийнхээ зүрхний цохилтыг сонсох ямар сайхан гэж санана. Жонгүг тэрүүгээр баярлаж бүжиглээд л.
Эмч: За өнөөдрийн үзлэг ингээд дууслаа.Бид хоёр эмнэлэгээс гараад өөрсдийнхөө гэр лүү явлаа. Цаанаа л нэг сайхан.
" Хайраа хүүхдийн тэрэг хаана байгаа билээ? "
Жонгүг: Хайр нь дэлгүүрээс авч ирээд тавих газар олдохгүй байхаар нь зоорь луу хийчихсэн.
" Аан. Тэгвэл би зоорьноос аваад ирье."
Жонгүг: Яаж чамаар өргүүлэх юм бэ хамт явъя.
Зоорь луу ороход өнөөх архи, нулимсны үнэр арилаагүй байлаа. Энэ хүйтэн зоорийн үнэрийг үнэрлэхэд л айдас төрж байна. Айснаас болж хөл гар минь чичирэн хойшоо нэг алхахад Жонгүг намайг тэвэрлээ.
Жонгүг: Хайраа намайг уучлаарай. Чамайгаа ингэтэл нь их айлгасан байна. Уучлаарай.
гээд хоолой нь зангирлаа. Энэ хүн яагаад ийм уяхан, уйланхай болчихсон юм болоо? Өмнөх хатуу, харгис, ширүүн Жон Жонгүг биш болсон бололтой.
" З-Зүгээр дээ...."
Жонгүг: Хайраа надад нэг санаа байна.
" Ямар? "
Жонгүг: Энэ зоорийг зоорь биш, гэр бүлээрээ хамтдаа цагаа өнгөрүүлдэг хэсэг болгоё. Жишээ нь гэрийн кино театр хийж болно.
" Хөөх тэгье л дээ."
Жонгүг: Явцгаая!!!~
Vote🍷
YOU ARE READING
Миний нөхөр харгис нэгэн
Short StoryМиний нөхөр харгис нэгэн.... [Short story] [2021] ( Тухайн айдолыг буруугаар таниулах гэсэн зорилгоор бичээгүй болно. )