" Яаж байна аа? "Жонгүг: Яаж байна гэнээ? Өөр залууд тэврүүлээд л. Хэрэв би чам дээр очоогүй бол хамт архи уугаад өвөрт нь орох байсан уу?
" Үгээ бодож хэлээрэй! Хавийн хүүхнийг өвөртөө оруулдаг нь чи байх шүү! " гээд түүнийг алгадлаа.
Жонгүг: Чи яаж байна аа!!!! гээд намайг дахиад алгадав.
" Яасан? Эхнэрээ хуурсаныхаа төлөө ганц алгадуулсан чинь үхэх нь үү? Арчаагүй новш! "
Жонгүг: Чи ямар овоо болоо вэ!
гээд үснээс минь зулгааж байгаад намайг хана руу шидлээ. Хананд савагдаж би газар унав. Хүчтэй доргилтоос болж гэдэс минь өвдөж эхэллээ. Гэсэн ч энийг маань Жонгүг мэдэхгүй болохоор нуруу, гуя, гар луу минь хайр найргүй өшиглөж, цохиж байв.
Гэтэл гэнэт л хоёр гуя минь нойтон орьгиж, цус урсаж эхэллээ. Жонгүг анзаарахгүй байгаа юм байхдаа?
" Т-Түргэний эмнэлэг дууд...."
Жонгүг: Хаха юу гэнээ? Өөр залуутай сээтгэнэсэн чамд эмч дуудаж өгөх юм шиг байна уу?
" Хүүхдээ алмааргүй л байвал түргэн дууд."
Жонгүг: Ю-Юу гэсэн бэ???
" Хүүхдээ алмааргүй л байгаа бол түргэн дууд гэж байна!! "
Жонгүг: З-За....119 үү?----
Нүд минь анигдлаа. Унтсан уу? Үхсэн үү? Бурхан л мэдэх байх...
*******************
Нүд минь нээгдэж, би амьд байв. Анх удаа л амьдарч, амьсгалж байгаадаа талархаж байна.
" Миний хүүхэд!! " хэмээн орилж босч ирсэн ч Жонгүг намайг буцаад хэвтүүллээ.
Жонгүг: Хүүхэд маань зүгээр байгаа..... Уучлаарай хайраа би өөрийнхөө хүүхдийг өвтгөчихлөө.
" Би чамаас сална! "
Жонгүг: Яагаад вэ хайраа????
" Би чамд өмнө хэлсэн. Бас дахин сануулсан. Намайг зовоочихоод сүүлд нь өөр хүн хайрлах юм бол тэвчихгүй гэж. Тэр Сэра чинь надаас илүү чамайг хайрладаг, надаас илүү чамайг ойлгож, надаас илүү чиний наад хэрцгий занг чинь тэвчээд хамт байж чадна гэвэл тэрэн лүүгээ яв! Би лав өөр эмэгтэйд хайртай чамайг өөрийнхөө хажууд уяхгүй"
Жонгүг: Ү-Үгүй ээ хайраа...Надад ганцхан удаа боломж олгооч гуйж байна.
Түүнийг надаас өршөөл гуйж байх хооронд гаднаас эмч, цагдаатай хамт орж ирлээ. Цагдаа????
YOU ARE READING
Миний нөхөр харгис нэгэн
Short StoryМиний нөхөр харгис нэгэн.... [Short story] [2021] ( Тухайн айдолыг буруугаар таниулах гэсэн зорилгоор бичээгүй болно. )